logo
84 Оюутан цагдаа ажиллаж эхэллээ

84 Оюутан цагдаа ажиллаж эхэллээ

2015/06/18
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг тусгасан байдаг. Энэ хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбоо хамтран өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийг энэ жил дахин үргэлжлүүлэхээр болсон.

Жуулчны улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчдад мэдээлэл сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилгоор сургалтад хамрагдсан нэр бүхий 84 оюутанг нийслэлийн нутаг дэвсгэрт "Оюутан цагдаа"-аар ажиллуулж эхэллээ. Оюутан цагдаа нар баяр наадмын өдрүүд болон жуулчдын зорчдог цэгүүдтэй уялдуулан нийслэлийн зургаан дүүргийн 36 чиглэлд ажиллана.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш