logo
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын  Бага хурал болно

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын Бага хурал болно

2015/06/23
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын II Бага хурал 2015 оны 6 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус Бага хуралд бүс нутгийн орнуудаас гадна Европ, Америк тивийн нийт 50 шахам эрдэмтэн судлаачид оролцох сонирхол илэрхийлээд байна. Хурлын үеэр Зүүн Хойд Азийн уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын асуудлаас гадна бүс нутгийн эрчим хүч, дэд бүтцийн хэлхээ холбоо, түүний чиг хандлага, боломж бололцоо зэрэг тулгамдсан асуудлаар олон улсын нэр хүнд бүхий шинжээчид цугларч санал бодлоо солилцох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын олон улсын Бага хурал ийнхүү жил бүрийн 6 дугаар сард, Улаанбаатар хотноо тогтмол хуралдаж байх юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш