logo
Өнөөдрийн зурхай /2015.07.02/

Өнөөдрийн зурхай /2015.07.02/

2015/07/02

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 2. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 15. Бархасвадь гараг. Суулга одтой, 1 цагаан мэнгэтэй шарагчин бар  өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 05 цаг 07 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Өөрийгөө сонсох өдөр. Өөрийн дотоод эрх чөлөөг эрхэмлэж, сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, өөдгүй бузар хүсэл тачаалаа эсэргүүцэн идэвхтэй тэмцэл хийх үе. Амьдарлын эрч хүч өндөр түвшинд байх тул та хүчин зүтгэл гаргахгүйгээр бүх ажлаа амжуулж чадна. Өөрийгөө бусдаас дээгүүрт тавих үзэл, түрэмгий зан, сул талаа өөгшүүлэн дэмжих нь таны замд саад тотгорыг л бий болгоно.


Үхэр (4/20-5/20)

Мөнхийн үнэнийг мэдэх, шинжлэх ухааныг судлах болон оюун санааг хөгжүүлж, сэнхрүүлэхэд таатай өдөр. Магадгүй, та дээд хүчний дэмжлэг, тусламжийг мэдрэх бололтой. Энэхүү мэдрэмж нь зарим нэгэнд гайхшралыг төрүүлэх, зарим нэгнийг төөрөгдөлд оруулж мэднэ. Идэвхигүй байж болохгүй бөгөөд энэхүү мэдрэмжийг зөвхөн бүтээлч, идэвхитэйгээр хөдөлж, ажиллаж чадсан хүн л хүлээн авна. Өөрийн анхаарлыг үр хүүхдүүдэд хандуул, тэдэнд бас хэн нэгний тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа болно.


Хамтатгах (5/21-6/21)

Ахуй амьдралаа тохинуулах, төрийн байгуулага болон дээд удирдлагадаа аливаа асуудлаар хандахад таатай өдөр. Өнөөдөр өмнө нь та хүрч чадахгүй гэж санаж байсан зүйлээ итгэхийн аргагүй амар хялбархнаар олж авах болно. Зарим хүмүүс ажлын шйидвэрлэх мөчид байгаа тул өөртөө иттэлтэй байж зүрх сэтгэлээ дага.

 


 Мэлхий  (6/22-7/22)   

Уран бүтээлч, урлаг соёлын салбарын энэ ордныхонд ээлтэй өдөр. Агуу сэтгэл, хайр нь энэ өдрийн гол уриа байх болно. Бизнесын салбарын хүмүүст хүндхэн асуудал тулгарч мэдэх нь. Алдагдалд орж, ажил төрөлд саад тотгор учирч болзошгүй. Шинээр эхэлж буй ажил хэрэг нь эрсдэлтэй салбарт хамаарч байгаа бол анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Орой тийш гэр бүлийн гйшүүдийн хэн нэгнээс үүдэн гарсан маргаан даамжирч сүйрлийн ирмэгт хүргэж мэдэх тул харьцаагаа анхаараарай.


Арслан (7/23-8/22)   

Ахмад настай хүмүүст туйлын таатай өдөр. Аялал, зугаалгаар явах хүмүүстэй харьцах спортоор хичээллэхэд тохиромжтой. Хэт итгэмтгий байхаас болгоомжил. Бүхий л зүйлд итгэдэг гэнэн зангаасаа болж та төөрөгдөлд орж, буруу шийдвэр гаргах вий. Сайхан харилцаанд хүрэхийн тулд хувиа бодох, эргэн тойрныхондоо шаардлага тавих хэрэггүй. Эргэн тойрны хүмүүст нөлөөлөл үзүүлэх хэрэггүй.


Охин (8/23-9/22)    

Өөрчлөлт, хувьслын өдөр. Удаан хүлээсэн мэдээ таны ертөнцийг үзэх үзлийг өөрчилж мэднэ. Ажлын байр, аль эсвэл амьдарч байгаа газраа сольж өөрчлөх шаардлага грч магад. Эмэгтэйчүүдэд хялбар биш байх хэдий ч хамтрагчаа солих бололтой. Хүнд ачааг даван туулснаар сэтгэл санаа, бодлоо тогтвортой байдалд оруулж, нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнэнэ. Энэ өдөр хэн нэгэнтэй уулзах, аль эсвэл зочид урих гэсний хэрэггүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Бүхэлдээ сайн өдөр. Мөнгөн орлого орж ирж, худалдаа арилжаа ашигтай байна. Хэрвээ эртнээс сайтар төлөвлөж чадвал амжилтыг гарцаагүй олно. Хэрвээ ажил хэргийн уулзалтыг өнөөдөр хийхээр төлөвлөсөн бол түүнийгээ үдээс өмнө амжуулаарай, учир нь үдээс хойш зөв тохирсон шийдвэрийг гаргахад хүндрэл учрахаар байна. Найз нөхдийн зүгээс зөвлөлгөө, санал дутагдаж байгааг та ойлгож мэдэрнэ. Гэвч тэдний тусламжийг заавал авах гэж улайрсны хэрэггүй. Түүнчлэн урам хугарч, гомдол тээх магадал бас байна.


Хилэнц (10/23-11/21)   

Өмнөх өдрийн таатай зүйлс өнөөдөр биеллээ олно. Зөвхөн өөрийн нүдний өмнө байгаа зүйлийг харахаа больж асуудлыг илүү өргөн олон талаас нь харахыг хичээ. Ингэж жижиг гэлтгүй бүхий л асуудлыг сайтар анхаарч харж чадвал та нөхцөл байдлыг зөв үнэлэх аргаа олно. Од гаригс танд өгөөмөр хандах болон дурын ажил эхний оролдлогоороо л амжилттай болно. Та бүхнийг чадна тэгэх ч хүч бий. Хувийн амьдрал тань энгийн хэвэндээ орно. Шүд, буйландаа анхаарал тавь.


Нум (11/22-12/21)    

Ажил хэргүүд үр дүнтэй болох бололтой. Харин энэ амжилтанд хүрэхийн тулд их хэмжээгээр ажиллах шаардлага гарах бөгөөд бүх зүйл дээр дэвшил гарч байгааг та анзаарна. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж байна. Хэрвээ та аядуу зөөлнөөр хөдөлж чадвал олны талархалыг хүлээх болно. Ядрах аюул их байгаа ба ялангуяа зүрх судасны үйл ажиллагаанд анхаарал тавих хэрэгтэй. Мэргэжлийн эмчид хандаж шатжилсан эмчилгээг хийлгэх нь тустай.


Матар (12/22-1/19)   

Аялж зугаалах, шинэ хүмүүстэй танилцах, нөхцөл байдлаа өөрчлөхөд таатай өдөр. Дэмий хоосон ярианд эрч хүчээ бүү зарцуул. Дарга удирдлага, төрийн байгууллагад хандахад тохиромжгүй. Үл таних хүмүүстэй зөрчилдөх магадлал өндөр. Шинэ мэдрэмж мөн догдлолыг одоо л шаардаж байна. Мөнгөө нарийлах хэрэггүй. Хүмүүсийн дунд орж өөрчлөлтийг мэдэр. Махан бүтээгдэхүүн болон архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байвал зохино.


Хумх (1/20-2/18)   

Энэ өдөр нь үйл явдлын тааварлашгүй байдлаар тодорно. Эмх журам тогтооход энэ өдрийг зориул. Та тавилгаа өөрчилж тавих эсвэл ханын цаасныхаа зургийг солихыг хүсч болох юм. Мөнгөний ажил явуулах хэрэггүй. Шийдвэргүй эсвэл хэтэрхий итгэлтэй байдлаасаа болж та хохирч болох юм. Шинэ зүрхний харилцаа гарч ирж болох магадлал байна.


Загас (2/19-3/20)

Холимог өдөр. Таны хамтрагч болон түнш тань өөрсдийн асуудлаас болж танд туслах завгүй байсан ч та өнөөдөр амжилтанд хүрэх болно. Өөртөө сэтгэл хангалуун байж сэтгэлдээ бяцхан бэлгээр өөрийгөө урамшуул. Хүндрэл бэрхшээл, саад тотгорыг даван туулах болон аюул осолтой нүүр тулан үзэлцэх чанар, ажилч хичээнгүй хөдөлмөрч зан, хичээл зүтгэлийг тань үнэлж сайшаан шагнах нь тодорхой. Гэвч гэм нүгэл, эргэж төлөх төлөөс нь үнэтэй тусах болно. Үүнээс болж бага зэргийн ачааллыг авч, биеийн эрүүл мэнд муудах нигууртай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш