logo
Өнөөдрийн зурхай /2015.07.09/

Өнөөдрийн зурхай /2015.07.09/

2015/07/09

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 9. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 23. Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, 3 хөх мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 05 цаг 11 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Амьдралын эрч хүч, нөөц өндөр түвшинд байж, идэвх чармайлт, бэлгийн чадавх, зөн билгийн чадвар хүчирхэгжинэ. Өнөөдөр таныг хувийн болзоо, учрал, найрсаг нөхөрсөг уулзалтууд хүлээж байна. Хамгаас хайртай хүнтэйгээ цаг заваа өнгөрүүлэхийг хичээ, ингэх нь та хоёрын аль алинд нь таатай байх болно. Хувийн амьдралд тохиох зарим нэг тааламжтай үйл явдалд бэлтгэлтэй бай.


Үхэр (4/20-5/20)

Гэрэл гэгээтэй өдөр. Амьдралын эрч хүч нэмэгдэнэ. Өсөн нэмэгдэж байгаа ажилч хичээнгүй чанар болон бүхий л асуудлуудад буурь суурьтай хандах хандлага тань зорьж тэмүүлсэн зорилгодоо хүрэх замд тохиолдох бүх хаалт, саад тотгорыг даван туулах бололцоог өгөх болно. Бизнесын ажил төрлөө амжилтанд хүргэхийн тулд өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглах боломж лавтайяа бий болохыг од гаригс танд хэлж зааж байна. Хувийн амьдралд тань тохиох хэд хэдэн сайхан өөрчлөлтүүдэд бэлэн байгтун.


Хамтатгах (5/21-6/21)

Аюултай хүнд өдөр. Азгүйтэл таныг өглөөнөөс эхлэн мөшгөж болохыг сануулж байна. Эрчүүд толгой эргүүлсэн санал авна. Үүнд зөвшөөрөх гэсний хэрэггүй үр дүн нь эргэлзээтэй байгааг анхаараарай. Харин бүсгүйчүүд айдас эргэлзээн дунд төөрөгдөх болно. Эд зүйлсээ хараа хяналтгүй үлдээж болохгүй. Өдрийн хоёрдугаар хэсэгт цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах юмуу ганцаараа хэсэгхэн зуур амарч, сэтгэл сэргээх байгалийн энергээс өөртөө шингээж авах хэрэгтэйг зөвлөж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Анхааралтай байх өдөр. Ойр дотныхоо хүмүүст ихээхэн анхаарал халамж тавь. Таны хажууд байдаг дотны хүмүүстээ хайраа илэрхийлэхээс мөн хүндлэл үзүүлэхээс бүү ич. Ихэнх зөрчилдөөнийг та гаргадаг гэдгийг бүү мартаарай. Эрч хүчтэй шийдэмгий байдал тань эргэн тойрныхоо хүмүүсийг гайхшруулж магадгүй. Ажил эсвэл уулзалт тодорхой хэмжээний хүчин чармайлт танаас шаардана. Бие тань эвгүйрхэх нь өмнөх өдрүүдийн ачаалалтай ажилласны ядаргаатай холбоотой байна.


Арслан (7/23-8/22)   

Мэргэжлийн үйл ажиллагаандаа идэвх гаргах өргөн боломж эсвэл карьер, уран бүтээл, өөрийгөө илэрхийлэх тал дээр өсөлт гарах магадлалтай. Хайр дурлал, романтик адал явдалд таатай. Шинэхэн хайртыгаа болзоонд урих эсвэл хуучны тасарсан харьцаагаа сэргээхэд таатай байна. Оройг хайрттайгаа лааны гэрэлд романтик байдлаар өнгөрөө. Харин охины ордны эрэгтэйчүүдийн хувьд мэдрэлийн ядаргаанд орж, сэтгэл түгшүүртэй болох хандлагатай байна. Мөн гэр бүлийнхнийхээ дунд өндөр дуугаар ярьж, хурц үг хэллэг хэлэхээс болгоомжил.


Охин (8/23-9/22)    

Дарга болон ажлын хамт олонтойгоо үл ойлголцох байдал үүсч магадгүйг одод анхааруулж байна. Гэнэтийн мэдээ таны төлөвлөсөн төлөвлөгөөг өөрчлөхөд хүргэж мэдэх юм. Хэт албархуу байх нь тань эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж магадгүй. Өнөөдөр таны бие бялдарт сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болон гэмтээж бэртэх зүйлээс хол байх хэрэгтэй. Хэрвээ та жолооч бол энэ өдөр болгоомжтой явахыг од эрхэс сануулж байна. Найз нөхөд болон ойр орчмын хүмүүсээс өгөх зөвлөгөөг хүлээн аваарай.


Жинлүүр (9/23-10/22)   

Энэ өдрөөс эхлэн санхүүгийн үйл ажиллагаа, зардалдаа маш анхааралтай хандах хэрэгтэй. Томоохон худалдан авалт хийж, гэрээ хэлцэл байгуулахыг од гарагс таашаахгүй байна. Бага зэргийн алдагдал хүлээж, хулгай тонуул нөмрөх аюул бас тохиож болзошгүй. Танд ашигтай ажлын санал, төсөл ирэх боловч мөнгө санхүүгийн хувьд нэлээд хугацаагаар хүлээх шаардлага гарах бололтой. Өөрөө их ажиллаж, тэднийг ивээн тэтгэж байна гэж гэр бүлийн гишүүддээ бүү гомдоорой. Тэд өөр өөрсдийн чадлаараа гэр бүлийнхээ сайн сайхны төлөө зүтгэж байгааг бүү умартаарай.


Хилэнц (10/23-11/21)   

Хайр дурлал, нуугдаж байсан бүтээлч чадварууд нээгдэх өдөр. Хойшлуулж байсан ажлууд тань өнөөдөр дуусгавар болно. Сонирхол эсвэл дуртай ажлаасаа таашаал авна. Та оюун санааны болон эд материалын талаас танд юу хамгийн их хэрэгтэй байгааг мэдэх хэрэгтэй. Та энэ бүгдийг сайтар нарийвчлан судлах хэрэгтэй бөгөөд үүний үр дүнд цаашид хүссэнээрээ хэрхэн ажиллах талаар нэгийг бодно. Идэвхтэй амралт болон зугаалахад таатай өдөр байна.


Нум (11/22-12/21)    

Амьдралын эрчим хүч доогуур байна. Өөрийн эрүүл мэндэд хөнгөнөөр хандах, цуцатлаа ядрах нь мэдрэлийн ядаргаа, өвчний шалтгаан болно. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд том санхүүгийн алдагдал гарч болно. Ямарч хамтын үйл ажиллагаанд анхааралтай ханд.


Матар (12/22-1/19)   

Ажил хэргийн болон хувийн амьдралын асуудлуудаа шийдэж чадахгүйд хүрч мэдэх хүнд өдөр. Түншүүдтэй хийсэн яриа хэлэлцээрүүд үр дүнгүй болж тодорхой амжилтыг авчрахгүй бололтой. Чухал мэдээг хүлээн авснаар яаралтай аялалд гарах шаардлага тулгарна. Худалдан авалт болон гэр бүлийн асуудалтай холбоотойгоор төлөвлөгдөөгүй зардлууд гарч зарлага ихсэх төлөвтэй. Орой тийш толгой өвдөн бие тавгүйрхэж мэднэ.


Хумх (1/20-2/18)   

Ажил хэргийн идэвх урьдын адил тогтвортой болоогүй байна. Ямар ч ажилд урьдаас илүү танаас их хүч чармайлт шаардагдана. Таны төлөвлөгөө явуулга атаархал. Гэнэтийн саад гарч ирж биелэх явцыг удаашруулна. Өнөөдөр болгоомжтой ба уян хатан байх зарчмыг баримтал. Өөрийн төлөвлөгөөнүүдэд нөлөө бүхий хүмүүсийг татах шаардлага үүснэ. Өнөөдөр найз нөхөртэйгөө уулзах уулзалтыг төлөвлөх хэрэггүй ба хэнтэй ч бүү маргалд. Үдээс хойш гэртээ, гэр бүлдээ анхаар. Сексийн тал дээр энэ өдөр амжилтыг амлаж байна.


Загас (2/19-3/20)

Өдрийн эхний хагаст ямарч ажил хэргийн уулзалт, хайрын болзоог зөвшөөрөхөд хэцүү байх болно. Харилцан ойлголцол огт байхгүй байна. Магадгүй зарчмын асуудлаар халуун маргаан болж мэднэ. Бүх ажил хэргийг өдрийн хоёрдугаар хагас хүртэл хойш нь тавь, учир нь таагүй хандлага ба нөлөө нь намжих болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш