Монгол Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганы нээлт өчигдөр буюу 2011 оны 10 дугаар сарын 03-ны даваа гаригт 11.00 цагт Төрийн ордонд болов. Чуулганы нээлтэд хүрэлцэн ирсэн Улсын Их Хурлын эрхэм гишүүдийн ирц 89,4 хувьтай байлаа.
УИХ-ын намрын энэхүү чуулганы нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд болон Засгийн газрын гишүүд, гадаадын улс, орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, зарим зочид, төлөөлөгчид оролцсон юм.
Улсын Их Хурлын эрхэм дарга Дамдингийн Дэмбэрэл намрын чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр УИХ-ын энэ удаагийн ээлжит чуулган ихээхэн онцлогтой нөхцөл байдалд ажлаа эхэлж байгааг дурдаад энэ парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэн батална. Нийгэм, эдийн засгийн томоохон асуудлуудын шийдлийг гаргаж, ирэх оны зорилтуудыг тодорхойлох хэрэгтэй байна. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг шинэчлэн баталж, ээлжит сонгуульд улс төрийн намууд бэлтгэх боломжийг бүрдүүлэх болно гэлээ.
Мөн тэрбээр, “Амьдралын бодит шаардлага, хэрэгцээ болж байгаа цалин, тэтгэврийг зохих хэмжээгээр нэмэгдүүлнэ ээ. Төрийн албан хаагчид, тэтгэврийн ахмадууд “зээлийн дарамтын дор” амьдарч байна гэдэг гомдол, шүүмжлэл ч иргэдийн дундаас нэлээд гарах боллоо. Үнэхээр ч өнөөдөр 150 мянган хүн цалингийн, 160 шахам мянган хүн тэтгэврийн зээлтэй байна. Зүй нь төрийн албан хаагчдын цалин амьдралд нь хүрэлцэх хэмжээтэй байх ёстой. Төрийн албан хаагчдын цалинг тэдний хөдөлмөрлөх урам зоригийг нэмэгдүүлэх, ажлын хариуцлага, санаачилгыг өндөржүүлэх, аливаад шан харамж, гар харсан байдалд хүргэхгүй байх түвшинд байлгах нь төрийн өөрийнх нь үүрэг юм. Би орон тоог нэмээд байя гэж хэлэх гээгүй байна. Цалин нэмэх нь хувийн хэвшлийг хөлдөө чирэх, инфляци хөөрөгдөх юм шиг нэг талын ойлголт бий. Ийм сэрэмжлүүлэг байдаг ч манай орны тухайд хөдөлмөр эрхлэх сонирхлыг дээшлүүлэх, хөдөлмөрийн сайн үр дүнд хүргэхэд эдийн засгийн энэ хүчирхэг хөшүүрэг шийдвэрлэх үүрэгтэй болох нь харагдаж байна. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг зохих түвшинд гаргах бодлогыг баримтлах болно. Тэтгэврийг нэмэгдүүлэхдээ ахмад настнуудаас удаа дараа тавьж байгаа тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг хамтад нь авах ёстой. Үүнд цэргийн албан хаагчдын тэтгэврийн зөрүүг арилгах асуудал ч нэгэн адил хамаарна” гэсэн юм.
Г.Халиун