logo
Хамгийн этгээд сонин 10 хүн

Хамгийн этгээд сонин 10 хүн

2011/10/04
Хорвоо дээр амьдарч буй зургаан тэрбум гаруй хүний дунд бусдаасаа ялгагдах онцлогтой, ховор сонин хүмүүс олон байдаг. www.oddee.com сайт дээр хамгийн этгээд сонин арван хүний тухай мэдээллийг тавьжээ. Санаанд ч оромгүй амьдралыг туулсан, бусдаас тэс ондоо хүмүүсийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна.

Нгок: Гучин жил огт унтаагүй эр
    
1942 онд төрсөн Вьетнамын иргэн Тай Нгок (Хай Нгок)  1973 онд халуурснаасаа хойш огт унтаагүй талаараа ярьжээ. 11.700 гаруй шөнө дараалж цурам ч хийгээгүй гэх 64 настай энэ эр нойргүйдэл миний эрүүл мэндэд нөлөөлсөн эсэхийг мэдэхгүй, гэхдээ би эрүүл байна, бусдын л адил хөдөлмөрлөж чадна хэмээн хуучилжээ.
Түүний эрүүл чийрэг байгааг баталж Вьетнамын Que Son дүүргийн Que Trung суурингийн настай оршин суугч хэлэхдээ  Тай Нгок 50 кг гахайн тэжээлийг өдөр бүр уулын уруу 4 км замд зөөж гэртээ харьдаг хэмээн ярьсан байна. Харин эхнэр нь ярихдаа миний нөхөр сайн унтдаг байсан, гэхдээ одоо ликёр ч түүнийг унтуулж чадахаа больсон гэжээ.
Нгок Да Нанг хотын эмнэлэгт очиж үзүүлсэн ч эмч нар түүнд элэгний ажиллагаа нь бага зэрэг муудсаныг эс тооцвол цоо эрүүл гэсэн онош тавьсан байна. Нгок одоо уулын бэлд байдаг фермдээ гахай тахиагаа маллан завгүй амьдардаг гэнэ. Түүний зургаан хүүхэд нь Que Trung суурин дах гэртээ амьдардаг аж. Мөн тэрээр хулгайчаас сэргийлэхийн тулд шөнөөр фермээ манадаг байна.  Харин 2006 оны 10-р сард Нгок нойргүйдлээс болоод "би усгүй ургамал болсон юм шиг мэдрэгдэж байна" гэж ярьжээ.

Э.АМАР

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш