logo
Силвио Берлускони, Карима Эл Маруг хоёрын дунд чухам юу болов?

Силвио Берлускони, Карима Эл Маруг хоёрын дунд чухам юу болов?

2011/10/04
Италийн Ерөнхий сайд, нөлөө бүхий улс төрч Силвио Берлускони өнгөрсөн жил Морокко гаралтай шөнийн клубын бүжигчин охинтой нэр холбогдож ихээхэн шуугиан тариад авсан. Том улс төрчийн хараанд өртөж, "халамжлуулаад" авдаг Карима Эл Маруг гэж чухам хэн бэ? Руби хочтой тэрээр Ерөнхий сайдтай нэр холбогдсоныхоо дараа чухам л хэвлэлийн "од" болж, мөнгөтэй өвөө нарын хараанд ихээр өртсөн. Биеэ тун дажгүй авч явдаг гэсэн үнэлгээг ч тэднээс авсан юм. Харин Мороккогийн цагаач охины амьдралд хүнд бэрх үеүд ч байсан гэнэ. 1993 онд Мороккод төрсөн Карима Эл Маругийн тайзны нэр нь Руби Рубакури эсвэл Руби зүрх эзэмдэгч. Тэрээр хүүхэд ахуй насандаа хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа ярьсан байна. 12-хон настайдаа гэрээсээ явсан Руби 16-тай байхдаа Берлусконитой танил болсон тухай Италийн хэвлэлүүдэд бичжээ.  Берлускони Руби хоёр өвөр түрийндээ орсон, үүнийхээ төлөө Ерөнхий сайд түүнд мөнгө өгсөн зэргээр сонин хэвлэлээр шуугиж байсан. Харин Руби Италийн La Repubblica сонинд ярилцлага өгөхдөө энэ яриаг эрс үгүйсгэж Берлускониг бусад эрчүүдээс тэс өөр байсныг хэлжээ. "Миний амьдралд анх удаа эрэгтэй хүн надтай унтаж хэвтэхийг  оролдоогүй, Берлускони аав шиг минь байсан, би тангараглъя" хэмээн тэрээр ярьсан байна.
Мөн тэрээр найз залуу, шөнийн клубын менежер Лука Риззотойгоо гэрлэх гэж байгаа тухайгаа ярьжээ. Ерөнхий сайд Берлускони ч Рубид туслах зорилгоор л мөнгө өгсөн, ямар нэг дотно харилцаатай байгаагүй гэж мэдэгдсэн. 
Руби 2003 онд Мороккогоос гэр бүлийн хамт Италид ирж Сицилийн зүүн эргийн Летожанни хотод суурьшсан байна.



Руби Берлускони хоёрын харилцаа
- 2010.02 сар. Ноён Берлусконигийн нэг найз нь Рубиг шөнийн клубт харсныхаа дараа түүнийг Ерөнхий сайдтай танилцуулсан гэх
- Дараагийн хэдэн сарын хугацаанд 17 настай буюу насанд хүрээгүй Руби Берлусконигийн гэрт хэд хэдэн удаа очсон. Харин прокурорууд Берлускониг Рубитэй унтсаныхаа төлөө мөнгө төлсөн гэж буруутгасан.
- 2010.05 сар. Руби Миланд бэлэн мөнгө, үнэт эдлэл хулгайлсан хэргээр баривчлагдсан. Ерөнхий сайдын албанаас цагдаагийн газар луу ярьсны дараа тэрээр шоронгоос суллагдсан. Харин Берлускони эрх мэдлээ ашиглан түүнийг суллаагүй гэж мэдэгдсэн. Чухам энэ үед л тэдний харилцаа олонд ил болж, шуугиан тарьсан юм.
- Руби хочтой Маруг Берлусконитой анх уулзахдаа түүнээс 7.000 евро буюу 9.400 доллар долларыг бэлгэнд авснаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ нь бэлгийн харьцаанд орсны төлөө өгсөн мөнгө гэсэн яриаг үгүйсгэсэн.
- Маруг өөрсдийн харилцааныхаа талаар чимээгүй байсныхаа төлөө Берлусконигоос таван сая евро шаардсан гэсэн яриаг үгүйсгэсэн.

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш