logo
Өнөөдрийн зурхай /2015.07.12/

Өнөөдрийн зурхай /2015.07.12/

2015/07/12

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 12. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 26. Адъяа гараг. Чөлөөт эх одтой, 9 улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 05 цаг 13 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Дээд тэнгэрээс өгөх хүч, зөн билиг нэмэгдэнэ. Мэдрэмжээ илэрхийлэхдээ анхаарал сэрэмжтэй байх ба бүр заримдаа хатуу чанга байдлыг үзүүлэх хэрэгтэй. Энэ нь өөрөө шинж тэмдгийг ажиглахад чухал байх болно. Зүүд совинтой байна. Хатгаж тогтоодог зүү, оёдлын зүү, шилний хэлтэрхий зүүдэнд орвол гомдож, урам хугарах болно.


Үхэр (4/20-5/20)

Өөрчлөгдөх өдөр. Таны амьдарлын хэв маягийг үндсээр нь өөрчлөх ямар нэг мэдээ авах болохыг од гаригс батлаж байна. Магадгүй танд гэрийхэнтэйгээ харилцах хэв маягаа өөрчлөх хэрэгтэй болох нь. Хэрвээ гэрээ шинэчилж чимэглэх, ногоо тарих газраа хагалахаар шийдсэн бол ах дүү нараа татан оролцуул. Учир, нь та иймэрхүү олныг хамарсан ажлыг хийхэд бусдыг хөгжилтэй байлгах талаар мэдлэгтэй.


Хамтатгах (5/21-6/21)

Гэрлэлт, хүүхэд олох, гэр бүлийн тогтвортой харьцаанд таатай байна. Таны бодож олсон зүйлс биелэлээ олох болно. Гэхдээ сэтгэлийн гүндээ өөртөө сэтгэл хангалуун бус байгаа нь мэдрэлийн ядаргаа болсонтой холбоотой. Өмнөх алдаагаа давтахгүй байхыг хичээвээс, асуудлууд эерэгээр шийдэгдэх болно. Сонирхолтой яриа, уулзалт эсвэл зөвлөлдөөнд оролц.


 Мэлхий  (6/22-7/22)   

Зөрчилдөөн маргаантай өдөр. Таныг хүрээлж буй хүмүүс таныг хатуухан шүүмжлэх болно. Энэ бүхнийг эмзэглэж бүү хүлээж ав. Үүний оронд анхаарал, болгоомжтой бай. Гэрийн ажил хийх нь ашигтай байна. Энэ өдрийг ахмад настангуудтайгаа өнгөрөө. Таны анхаарал халамж тэдэнд хэрэгтэй байна.


Арслан (7/23-8/22)   

Амрах өдөр. Хайр дурлалын энерги авах, өөрийгөө хөгжүүлэх, өнгөрснөө тунгаан бодох өдөр. Сэтгэл хөдлөл, оюун санаагаа цэгцтэй болгохыг хичээ. Өнөөдрийн үйл явдлууд таны дотоод мөн чанарын тусгал болох болно. Элдвийн зөн совин, учрал тохиолдолд анхаарлаа хандуулж, түүнд нягт нямбай, гүнзгий дүн шинжилгээ хий. Зүүд зөнтэй байна. Өдрийн хоёр дахь хагаст сэтгэл зовоосон асуудлууд үүснэ. Энэ нь ойр дотныхон, хүүхдүүдтэй чинь хамааралтай байх болно. Таны харилцаа мухардаж, төлөвлөгдөөгүй зардалд хүргэнэ.


Охин (8/23-9/22)    

Болгоомжтой байх өдөр. Танд муу санагч хэн нэгний гөжүүд зан, гүтгэлэгээс болж таны гэр бүл дэхь амар амгалан, итгэлт байдал алдагдана. Шинэ мэдээ, ажил үүрэг эсвэл гэр бүлийн асуудал нь таниас их хүч хөдөлмөрийг шаардаж болно. Шинэ танил болон тааламжгүй хүмүүстэй харьцахаас зайлсхийгээрэй. Гадны нөлөөллүүд нь сөрөг үр дагаварт хүргэнэ. Зөвхөн өөртөө итгэ, зөвлөгөө болон найз нөхдийн туслалцаа нь таныг алдаанд хүргэж болзошгүй бөгөөд таныг илүү ажил хийхэд хүргэнэ.


Жинлүүр (9/23-10/22)   

Энэ өдрийн гол уриа нь хайр сэтгэл, амар амгалан, харилцан ойлголцол байх болно. Хайртай хүнтэйгээ аль болохоор их цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хичээгээрэй. Ингэснээр та хоёр бие биенээ хайр болон эрч хүчээр бүтэн долоо хоног хүрэлцэхээр цэнэглэж чадах болно. Энэ нь гэр бүлийн уур амьсгалд эергээр нөлөөлж, харилцан ойлголцолд хүрэхэд амар дөт болгоно. Үүний үр дүнд ажил хэрэг амжилттай урагшлах бололцоо бүрдэнэ.


Хилэнц (10/23-11/21)   

Дурын ажлыг авахаас бүү татгалз, гэхдээ бодит байдалд хурэхэд дэндүү хүнд байна. Сээтгэнэсэн нөхцөл байдлаас хол байж, өөрийн сэтгэл хөөрлөө барьснаар ажлын хамт олон танилуудтапгаа харилцаагаа муутгахгүй болно. Магадгүй таны мэдлэгийн цар хүрээ тэлж, амжилт гаргана хэн нэгэнтэй танилцахыг хүснэ. Удирдлагынхаа зүгээс сонирхолтой санал хүлээж авах болно.


Нум (11/22-12/21)    

Хувийн амьдралаа бодоход сайн цаг ирж байна. Өөрийн сексийн сонирхол, бишрэн шүтэгчийн мэдрэхүйн таарамжгүй байдал эмэгтэйчүүд харилцаанд зарим хүндрэлийг гаргана. Магадгүй, ойрын төрөл төрөгсөд танаас тусламж дэмжлэг хүсэж мэдэх тул түүнийг анхаарахгүй орхиж болохгүй.


Матар (12/22-1/19)   

Урван тэрсэлсэн, гүжир гүтгэлгээр дүүрэн, мөрдлөг хавчилгад хөөгдсөн болон хордлого авч болох хамгийн тааламжгүй өдөр. Удаан хугацаагаар ганцаар явах аялал, томилолтоос татгалзах хэрэгтэй. Ширээний ард хүмүүстэй хөгжилдөн суух болон биеийн хүч шаардсан ажил хийхээс аль болох зайлсхий. Биеэ барьж бусдын ятгалгад авталгүй эрүүл ухаанаар сэтгэж, бодит байдалд зөв үнэлгээг өгч чадваас ашиг орлого амжилтыг олж чадна. Үнэт зүйлээ гээж, хулгай дээрэм, гал түймэрт өртөх магадлал өндөр байгаа тул эд хөрөнгөө хамгаалж байгаарай.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр та дээд хэмжээгээр өөрийн бүх оюун ухаан ба сэтгахүйн авьяас чадвараа гаргаж чадах юм. Найз нартай уулзаж магадгүй. Тэдний өмнө та хурц ухаан ба ярих чадвараа гайхуулах болно. Юуг ч эхлүүлсэн ч амжилтанд хүрэх боловч их хэмжээний биеийн хүч шаардагдах зүйлийг хийх хэрэггүй. Гэмтэл бэртэл авах эсвэл эрүүл мэнд хямрах боломжтой гэж одод зөвлөж байна. Энэ оройг боломжоороо хаана ч юм гэрээс гадна, найзындаа зочлохоор, төрөл төрөгсдийн дунд өнгөрөөх хэрэгтэй.


Загас (2/19-3/20)

Одод нь боломж бодит байдал ба хүссэн зүйлсээ хатуу цэгнэхийг зөвлөж байна. Ухаалаг санааны дагуу явахыг хүсэхгүй, өөрийн эрүүл мэндэд хөнгөмсгөөр хандах нь биеийн байдал ноцтой муудахад хүргэнэ. Бүр эмчид хандахад хүргэж магадгүй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш