Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа Сурын талбайг зорьж сум тавьсныхаа дараа шагайн харвааны асарт зочилж шагай харвалаа. Түүнтэй хамт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мөн гэргийн хамт Шагайн асарт очсон юм.