Баярын өдрүүдэд Замын цагдаагийн газрын шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн осол 822 байсан аж. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан 13 тохиолдол, хүүхэд өртсөн осол 16 бүртгэгджээ.
Хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож явсан 236 жолоочийг илрүүлсэн байна. Мөн энэ өдрүүдэд Улаанбаатараас гадагш буюу хөдөө орон нутагруу чиглэсэн хөдөлгөөн их байсан бөгөөд орон нутгийн замд хурд хэтрүүлж явснаас онхолдож амиа алдсан 18 тохиолдол гарсан аж. Амиа алдсан иргэдийн дөрөв нь явган зорчигч байжээ.