INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг энэ сарын 9-нд цагдан хорьсонтой холбоотойгоор сэтгүүлчид, сэтгүүлзүйн байгууллага хамтран “Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор МСНЭ өмгөөлөн мэдэгдэл гаргаж “Тодорхой эзэнтэй мэдэгдлийг сайтдаа байршуулсных нь төлөө гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэтгүүлч, хэвлэн нийтлэгчийг буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэх, улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдсан ноцтой үйлдэл юм” хэмээн мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын телевизүүдийн холбоо, Монголын сайтын холбоо, “Глоб интернэшнл” ТББ, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл болон сэтгүүлчдийн төлөөлөл хэвлэлийн хурал зарласан байна.
Тус хэвлэлийн хурал өнөөдөр 12:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд болно.