Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 4. Сумъяа гараг. Нэг цагаан мэнгэтэй, Бага морь одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 5 цаг 21 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Адал явдал, хувь заяаны гэнэтийн эргэлтийг зөгнөсөн өдөр. Хууран мэхлэлтээс болгоомжил. Өнөөдөр аливаа харилцаа, уулзалтаа цөөрүүлж, уран бүтээлийн эрэл хайгуулаа ч түр орхи. Хамгийн гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, аар саар зүйлд сатаарсны хэрэггүй. Мэргэжлийн ажил дээр гарсан алдаа, асуудлууд таны бүх цагийг барах төлөвтэй. Олны газар явах, дасгал хийх, мөн биеийн хэт ачааллаас сэрэмжил.
Үхэр (4/20-5/20)
Тааламжгүй өдөр. Өнөөдөр хувь заяанд гэнэтийн эргэлт гарч, энэ нь санхүүгийн алдагдал, тооцоолоогүй зардал үүсэхэд нөлөөлнө. Санхүүгийн байдал нь төлөвлөгөөгөө засах, бэлдэж байсан үйл ажиллагаагаа эргэн харахад хүргэнэ. Эргэн тойрныхоо тусламжид найд. Эсрэг хүйстэнтэй харилцах харилцаанд асуудал гарч мэднэ.
Хамтатгах (5/21-6/21)
Идэвхитэй, хүч гаргах өдөр. Муу хүмүүс болон өрсөлдөгчдийн элдэв өдөөн хатгалга нь таныг өөрийн зарчмаа тууштай хамгаалахад хүргэх болно. Энэхүү нөхцөл байдалд аль болох тайван байхыг хичээгээрэй. Орчин тойрныхонтойгоо зөрчилдөх эсвэл эрүүл мэндэд чинь асуудал үүсэх нь өндөр магадлалтай. Ойрын хугацаанд томилолт эсвэл амралтыг төлөвлө. Бүх хурал цуглааныг хойшлуул. Гэр бүлдээ өдрийг өнгөрүүлснээр амьдралын эрч хүчийг авна.
Мэлхий (6/22-7/22)
Орлого нэмэгдэх өдөр. Хувь заяа энэ ордныхонд ихийг өгөхөд бэлэн байгаа тул нээлттэй байж аливаад өөрийн тогтсон үзэл бодлоороо хандахгүй байхыг хичээгээрэй. Шинэ болон хамгийн сүүлд хэрэгжүүлж байгаа санаа төсөл богинохон хугацаанд ихээхэн ашиг орлогыг авчирна. Удаан хүлээсэн сайхан мэдээг хүлээн авах, аль эсвэл эртний түншүүдтэй уулзсанаар өмнөө тавьсан зорилго тань биелэгдэх болно. Аливаа зүйлийг өөрийн болгох, томоохон хөрөнгө оруулалт, худалдан авалт хийхэд азтай одтой байх өдөр. Хайрттайгаа харьцахдаа сэтгэлийн хөөрлөө дарж байх нь зүйтэй. Томоохон асуудалд орооцолдох, хэрүүл маргаанд татагдан оролцох магадлал өндөр байна.
Арслан (7/23-8/22)
Энэ ордны эмэгтэйчүүдийг болзоо хүлээж байна. Хуурмаг байдалтай хосолсон хэт ёсорхог зан хайртыг тань түлхэн холдуулж магадгүй. Зарим нэг хүйтэн хөндий зан, зожиг байдал эрэгтэй энэ ордныхонд сөрөг өөрчлөлт авчирна. Хайрттайгаа эелдэг, найрсаг, дотно харьцаж байхыг зөвлөе. Хоёр буюу эсвэл түүнээс олон удаа зүүдлэгдсэн зүүд биелэлээ олно.
Охин (8/23-9/22)
Өдрийн эхний хагаст жирийн бус байдал үүсэх магадлал өндөр, үүнээс зөвхөн аргатай, сэргэлэн зан чанараар гарч чадна. Ойрын хүмүүст тань таны найрсаг, амьдралыг баяр баясгалантай харах чанар сайн үлгэр жишээ болж чадна. Өнөөдөр та шинэ сонирхолтой хүнтэй танилцана. Энэ нь ажил хэргээс хайр дурлал руу шилжих боломжтой байна. Аль болохоор гэр бүлийн хүрээнд, тайван, баяр баясгалантай байдлаар өдрийг өнгөрөө. Ном унших, тоглох, видео бичлэг үзэх, хөгжим сонсох зэргээр хөгжилдөөрэй.
Жинлүүр (9/23-10/22)
Ядаргаанаас шалтгаалан толгой хүчтэй өвдөх, сэтгэл хямарч болзошгүй. Ажил, амралтыг хослуулсан зөв зохицуулалтыг эртнээс хийж сэргийлэх нь зүйтэй. Өөрийн хүчнээс давсан ажил хэргээр ачааллаа хэтрүүлэхгуй байваас зохилтой. Болж өгвөл долоо хоногийг ажлаа тэнцүүхэн зөв хуваарилахыг хичээгээрэй. Сэтгэлийн болон мэдрэхүйн хэт өсөлт нь хэрүүл маргааны гол шалтгаан болж мэдэх тул анхааралтай бай. Эртхэн унтахаар хэвтэх нь сайн. Таны бие махбодод удаан хугацааны амралт хэрэгтэй байна.
Хилэнц (10/23-11/21)
Ачаалалтай өдөр хүлээж байна. Таагүй үг хэллэг болон цухалдсан өнгө аясаас хол бай. Өөрийн төлөвлөгөөгөө найдваргүй хүнд бүү дэлгэ мөн түүнчлэн муу хүмүүсийн анхааралд бүү өрт. Санаандгүй олох орлогоноос татгалз. Хөршийнхөө харилцааг ахиад нэг харж үзээрэй. Сэтгэлээр унах аюултай байна. Хоол боловсруулах эрхтэн мөн зүрх судасны өвчинд анхаарлаа хандуул. Өнгөрч өдрүүддээ муу муухай бүхнээ таягдан хаяж сэтгэлийн гэгээтэй шинэ өдрүүддээ том том алхаж орохыг хичээгээрэй.
Нум (11/22-12/21)
Таатай үйл явдлууд тохиох өдөр. Бүх ажил хэргийг амжилттай хийж дуусгахад од гаригсын байрлал нөлөөлөх болно. Урам зоригийн оч таныг тойрон гарахгүй. Бүтээлч арга барил тань танай байгууллагын удирдлагуудад таалагдаж, улмаар та шинэ ажил ч юмуу шагнал авах тухай мэдээг хүлээн авна. Харин та энэ бүгдэд сэтгэлийн хөөрлөөр биш төвийг сахисан байдлаар хүлээн аваарай. Үдэш тайван сайхан болохыг од гаригс амлаж байна.
Матар (12/22-1/19)
Өсөн дэвжих өдөр. Бизнес, ажил хэрэгт тань ахиц гарч, та албан тушаал ахина. Ажил хайгчдын хувьд ярилцлага тань амжилттай болно. Түнштэй тань холбоотой мөнгөний асуудал таны сэтгэлийг хямралд хүргэж болзошгүй. Энэ тухай бие биетэйгээ илэн далангүй ярилц. Та хоёрын ойлголцоогүй зүйл байж мэдэх бөгөөд ярилцсанаараа бие биендээ ашигтайгаар асуудлыг шийдвэрлэж чадна. Энэ өдөр төлөвлөсөн хүлээн авалт тань оройхон эхэлж мэдэх юм. Дуртай зоогийн газартаа ширээ захиалж, ойр дотно харьцаагаа бусадтай хуваалц.
Хумх (1/20-2/18)
Өмнө гаргасан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх цаг ирлээ. Худалдааны хэлцэл хийх, эрсдэлтэй арга хзмжээнд оролцоход тохиромжтой үе. Анд найзууд, нөлөө бүхий ивээн тэтгэгчдийн тусламжид найдаж болно. Таны эрч хүч, сэтгэл татам чанар улам нэмэгдэж, замд таарсан бүх саад бэрхшээлийг амжилттай даван туулж чадна.
Загас (2/19-3/20)
Амьдралын эрч хүч, сексийн эрч хүч, өөдрөг үзэл санаа нэмэгдэж ирнэ. Эмэгтэйчүүд ойрын хүнээсээ гэнэтийн бэлэг сайн мэдээг хүртэнэ. Эрчүүд дахиад хайр сэтгэлийн торонд орооцолдож магад, гэвч сонгосон хүнтэйгээ цагийг таатай өнгөрөөхийн оронд тэдний үүрэг даалгаврыг биелүүлэхэд хүрнэ.