Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны долоодугаар сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн ихэнх, төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, Увс нуур, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 хэм, баруун зүгийн нутаг, Орхон-Сэлэнгэ саваар 24-29 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийг 93 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны долоодугаар сарын 21-нээс долоодугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21,22-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр, 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд төв, зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд говь талын нутгаар, 23,24-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.