logo
Улаанбаатарт 26 хэм дулаан

Улаанбаатарт 26 хэм дулаан

2015/07/21

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  


2015 оны долоодугаар сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн ихэнх, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 31-36 хэм, Орхон-Сэлэнгэ сав газраар 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.  

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 хэм дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны долоодугаар сарын 22-ноос долоодугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

22-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 24-нд төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 25-нд төв болон зүүн зүгийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24,25-нд зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш