Өнөөдрийн улстөрийн хүрээний болон цахим ертөнцийн хамгийн анхаарал татаж буй сэдэв бол Барилга хот байгуулалтын сайдад нэр нь яригдаж буй Г.Өнөрболор буюу Сөүл Болороогийн талаарх мэдээлэл байлаа. Бүр тодруулбал 90 оны дундуур ТВ-ээр “Сөүл” рестораны тогоочийн хоол хийхэд орчуулагч хийдэг байсан Г.Өнөрболор гэх эмэгтэй өнөөдөр Барилга хот байгуулалтын сайдын суудлыг горилж сууна.
Түүнийг солонгос хүнтэй сууж хөрөнгөжин Богдын үеэс зарлигаар дархалсан өнөө бидний дархан цаазат, тусгай хамгаалалттай бүс нутаг хэмээн нэрлэдэг Богд хан уулыг байшин хороолол болгосон зэрэг асуудлууд дагаж явдаг. Юутай ч зарим иргэд Думца хэмээн алдаршсан Фэйсбүүк од эгчийгээ сайд болгожээ хэмээн хошигнож сууна. Нээрээ л МАН-ын мэргэжлийн засгийн байгуулна гэсэн нь энэ бололтой юм. Сонирхуулахад Г.Өнөрболорын хувьд шинэ дэвшилтэт техник технологи шийдлийг нэвтрүүлсэн, нийслэл хотын өнгө үзэмжийг нэмсэн Seoul Royal Castle, Seoul Green house зэрэг олон арван орон сууцны барилга байгууламжийг бүтээн босгосон гэдэг бөгөөд Нийслэлийн МАН-ын Хорооны Тэргүүлэгч гишүүн юм билээ.
В.Болороо
paparatsi.mn