Хоёрдох нь элдэв сонирхолын бүлгүүд. Нутгийн зөвлөл, Уяачдын клуб, Дуу хөгжмийн хамтлагийн дор эвлэлдэн нэгдэж, төрийн бодлого, албан тушаалын наймаалцлыг тэд л “ханцуйн” дотороо ярьж шийддэг болоод удаж байна.
Ийм нэг явдлы тод жишээ бол Шадар сайд У.Хүрэлсүхийн хөгжимчнөөр нь ажилладаг “АНДУУД” гэх хамтлаг юм. Мэдээж энэ хамтлагийн гишүүдийн тухайд дуу дуулж, хөгжим тоглож, халтуур хийж мөнгө олно гэж юу байх вэ? Сонирхол авьяас гэхээсээ илүүтэй найз нөхдөөрөө нэгдэж нийлсэн энэ хамтлагийн гишүүд Шадар сайд У.Хүрэлсүхээ дагалдан өнгөрсөн 1 сараас хойш бараг бүгдээрээ төрийн албанд хэлтэс, тасгийн даргаас дээгүүр албан тушаалд очсон гэх юм билээ.
Тэр бүү хэл Андууд хамтлагийн гитарчин Г.Манлайжав гэх эрхэм өмнө нь С.Баярын Засгийн газрын үед Цөмийн энергийн газрын Цөмийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсыг 100 сая ам.долларын өрөнд оруулах шийдвэрийг гаргалцаж байжээ
Монгол Улсыг 100 сая ам.долларын өрөнд оруулж байсан Г.Манлайжав гэх этгээдийг У.Хүрэлсүх ахлагчтай “Андууд” хамтлагийн бөмбөрчин гэдгээр нь Шадар сайд “өөд нь татаж” Г.Манлайжавыг Цөмийн энергийн комиссийн Нарийн бичгийн даргаар томилуулсан нь Андууд хамтлагийн бөмбөрчин Г.Манлайжавыг Цөмийн энергийн гол түүхий эд ураны ордоор тоглуулж эхлэхээр шийдсэн бололтой.
Монгол улс одоогоос хоёр сарын дараа Арбитрын шүүхийн дагуу Г.Манлайжавын өрөнд оруулсан Канадын хөрөнгө оруулалттай Ханресурс компанид 100 сая долларын өрөө төлж эхлэх ажээ. Улс орон эдийн засгийн хямралтай, гадаадын өр зээлээр “голоо зогоож” байгаа энэ цагт Ханресурст 100 сая доллар төлөх боломж бидэнд байна уу.
Ядаж байхад улс орныг ийм нөхцөлд оруулсан Г.Манлайжавтангуудыг шийтгэдэггүй юмаа гэхэд энэ салбараас нь холхон байлгаж болдоггүй юм уу. Тэрээр хууль бус лиценз олгосныхоо төлөө хэдэн жилийн өмнө төрийн албанаас хөөгдөж байсан хүн.
Гэтэл Шадар сайд У.Хүрэлсүхийн “буянаар” эргээд энэ салбартаа эзэн болчихсон Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга гэсэн албан тушаал хашиж байгааг юу гэж ойлгох вэ?
Г.Манлайжав нь ийнхүү өмнө нь ураны лицензтэй холбоотой олон хэрэгт нэр холбогдож байсан хар мөртэй нэгэн. Гэтэл Шийдлийн Засгийн газар ийм хар мөртэй, мөнгө хөрөнгөний төлөө эх орноо ч худалдаж мэдэх хүнийг Ураны салбарыг удирдуулахаар томилж байгаа нь ямар учиртай вэ?
Өчигдөрхөн л хууль бус шийдвэр гаргасныхаа төлөө төрийн албанаас хөөгдөж байсан хүнийг шагнаж байгаа мэт эргүүлээд тэр албанд нь томилж байгаа ой санамжаа алдсан засгийн шийдвэрийг яах вэ Ерөнхий сайдаа. Хэрвээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та Шадар сайд У.Хүрэлсүхийн шахалт тохироогоор Г.Манлайжавыг ажилд тохиолсон бол одоо нэн даруй өөрчлөх хэрэгтэй.
Монгол улсыг их хэмжээний өрөнд оруулсан Г.Манлайжавын 100 сая ам долларын өрийг хэн дарах вэ? Түүнийг томилуулсан Шадар сайд У.Хүрэлсүх уу, томилсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үү, татвар төлөгч Монголын ард түмэн үү?
Ц.Мөнх