Энэ удаагийн парламентын хамгийн сүүлийн намрын чуулган нээлтээ хийлээ. Сонгуулийн өмнөх намрын чуулган гэдгээрээ ихээхэн онцлогтой бас халуухан болох нь илт. Гурван жил яст мэлхийний хурдаар урагшилж байсан төрийн ажил сонгуулийн амалгааныхаа ачаар хурдтай ахиж, шил шилээ даран хүлээгдсэн олон асуудалд аль нэг тийш нь шийд гаргаж мэдэх нь.
Нээлтийн хуралдаан морин цагт 76 гишүүний 82,9 хувийн ирцтэйгээр эхэлж, бас дууссан. УИХ-ын гишүүн Л.Гүндалай чуулганы нээлт алгасгалгүй бужигнуулж явсан цаг саяхан. Гэтэл надтай надгүй чуулган нээнэ гэсээр эхнэрээ хөтлөөд гадаад орон руу талийж өгчээ. Гэх мэт цөөнгүй гишүүд хувь хувьсгалын ажлаар чуулганы нээлтэнд хүндэтгэл үзүүлэхээр ирсэнгүй. Харин МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон ОХУ, Франц зэрэг улс орны гадна дотны зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн нээлтийн ажиллагааг сонирхохоор ирсэн байв. Нээлтэнд УИХ-ын 20 гишүүн, тухайлбал Ардчилсан хүчний холбоогоор овоглох болсон З.Энхболд, С.Эрдэнэ тэргүүтэй гишүүд, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Даваасүрэн нарын түшээд 57-р тогтоолын хэрэгжилтийг шаардсан лоозон барин суусан нь уйтгартай нээлтийн сонирхолтой агшин болов. Мэдээж Л.Гүндалай шиг төгс утгаар нь бужигнуулж чадаагүй ч анхаарлыг хандуулж дөнгөсөн.
Энэ намар УИХ-аар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл зэрэг олон чухал асуудал хэлэлцэх ёстой. Гэхдээ эдгээр хуулийн төслөөс хамгийн их анхаарал хандуулах нь сонгуулийн тухай хууль бөгөөд эрхэм гишүүд яаравчилахгүй бол сонгууль болохоос зургаан сарын өмнө баталсан байх гэсэн хуулийн хугацаандаа амжихгүй байж мэдэхээр болоод байгаа юм. Тиймээс ч МАН-ынхан АН-даа 28:48 гэсэн хамаг сүүлийн хувилбараа санал болгосон гэнэ. Хэрхэхийг АН-ын бүлгийн амбиц мэдэх нь. Мөн 2012 оны төсвийн тухай хуулийг энэ оны 12-р сарын 1-нээс өмнө батлах ёстой. Тиймээс энэ намар гишүүд ажлаа нэлээд шахаж, анхаарлаа төвлөрүүлж ажиллах хариуцлага тулж иржээ. Энэ ч утгаараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нээлтэнд хэлсэн үгэндээ онцолсон юм.
Ингээд чуулганы нээлтийн дараа лоозонгийн ард суусан төрийн түшээдээс тодруулга авлаа. 57-р төслийн хэрэгжилтийг шаардан, хэрэгжүүлэхгүй бол Засгийг унагах сонирхол байгаагаа илэрхийлж буй тал Засгийн газар хэнд үйлчилж байгааг асууж байгаа бол 50 хувь байх нь зөв гэсэн ч лоозончидтой нэгдээгүй түшээд гурав дахь хөршгүй болчихвол үндэсний тусгаар тогтнолд халтай гэх байр суурьнаас хандаж байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Алтангэрэл: “Монгол улс заавал гурав дахь хөрштэй байх ёстой”
-УИХ-ын чуулганы нээлтэнд гишүүд 57-р тогтоолын хэрэгжилтийг шаардсан лоозонтой суулаа. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Монгол улс геополитекийн хувьд гурав дахь хөрштэй байх ёстой. Гурав дахь хөршийн хөрөнгө оруулалт заавал байх ёстой. Энэ бол монгол улсын тусгаар тогтнолын баталгаа. Тэд Монголд хайртай биш юмаа гэхэд хөрөнгөндөө хайртайдаа монгол улсыг хамгаалж л таарна. Миний хувьд 76 хүн сууж байгаад баталсан болохоор тийм муу гэрээ хийгдээгүй болов уу гэж найдаж байгаа. Миний болгоомжлоод байгаа гол зүйл нь оюу толгой гэлтгүй стратегийн ач холбогдолтой ордод гаднаас ямар нэг гурав дахь хүчний компани орж ирэнгүүт янз бүрийн шалтаг шалтгаан гаргаж байгаад хөөж гаргаад л, хоёр хөршийн компаниуд худалдаж аваад байх явдал бол монгол улсын цаашдын хөгжил, тусгаар тогтнолд осолтой байж магадгүй гэдэг үндэслэлээр энэхүү гэрээнд хандаж байна.
-Та 57-р тогтоолд тусгагдсан хөрөнгө оруулагч гаргасан хөрөнгөө нөхсөний дараа Монголын тал 50 хувиас дээш хувь эзэмших ёстой гэдэгтэй санал нэгдэж байгаа биз дээ?
-Тэгэлгүй яахав. Мэдээж би монголын ард түмэн Оюу толгойн 51 хувийг эзэмших ёстой гэдгийг дэмжиж байгаа. Тиймээс ч УИХ тогтоол гаргаад Засгийн газартаа үүрэг өгсөн, тэр тогтоолынхоо дагуу гэрээ байгуулагдаад үйл ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “ЗГ гадны талд үйлчилж байна уу, монголын эрх ашгийн төлөө ажиллаж байна уу гэдгийг ярих ёстой”
-Чуулганы нээлт 57-р тогтоолоор амьсгалж өнгөрлөө. Та энэ талаараа тодруулахгүй юу?
-Оюу толгойн гэрээг засах тухай асуудал одоогийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд заавал хийгдэх асуудал гэдгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хаврын чуулганы хаалт дээр, сая намрын чуулганы нээлт дээр хэлж байна. Тэр ч утгаараа УИХ-ын олонхийн гаргасан шийдвэр, 57-р тогтоолын 3-р заалтыг биелүүлэхийг бид шаардаад байгаа юм. Энэ бол хэдэн гишүүний асуудал биш, монголын ард түмний хувь хэмжээг 50-аас дээш болгох, түүний дараа удирдлагаа тогтох, түүний дараа хүртэх хувь хишиг нэмэгдэх тухай яриад байгаа юм. Ер нь бол энэ мэтийн олон заалтуудыг засах шаардлага бий. Тухайлбал, олборлосон ашигт малтмалынхаа экспортолсон орлогыг эргүүлэн оруулж ирэх заалт. Гарсан баялгийг гадаадад борлуулна, Монголд зарцуулж, хадгална гэсэн заалт. Энэ заалтыг оруулснаар монгол улсын валютын нөөц өсөх, эдийн засагт хувь нэмрээ оруулах, хөгжилд түлхэц болох зэрэг асуудал шийдэгдэнэ шүү дээ. Тиймээс гэрээнийхээ заалтуудыг сайжруул, харилцан үр ашигтай ажилла гэж шаардаж байгаа юм. Энэ баялаг чинь монголын баялаг, монголын газар шороонд бий болсон. Хэдийгээр гадныхан хайж олсон нь ч баялаг байгаа болохоор хөрөнгө оруулж байгаа. Шон босгоогүй бол шаазгай юун дээр суухав гэдэг шиг байх аа. Бид өөрсдийн эзэмших хувиа 50 болгоод явахад хангалттай шүү дээ. Оюу толгой чинь 25 Бороо гоулд, таван Эрдэнэт үйлдвэр нийлсэнтэй адил том орд. Дэлхийн хэмжээнд ийм хэмжээний алт зэстэй баялаг орд гурав л байдаг. Нэг нь Индонезийн орд байна. Мөн ялгаагүй гаднын хөрөнгө оруулагч нар дээрэмдээд авчихсан, бүхэл бүтэн 10 гаруй жилийн турш нутгийн ард түмэн нь тэмцэл явуулаад 1000 гаруй хүнээ алдсан түүхтэй шүү дээ. Тэгэхээр бид эхнээсээ зөв явахгүй бол дараа дараагийн стратегийн орд бас ийм замаар явчихаж болзошгүй.
-Оюу толгойн гэрээг хийх гэж долоон жил дуншсан. Ер нь анхнаас нь гэрээг сайн хийлгэх талаар анхаарал хандуулаагүй хэрэг вэ?
-Анхнаас нь ийм муу гэрээ хийхийн тулд удаашруулж байсан юм. Ер нь бол муу гэрээ хийх гэхээр сөрөг хүчин нь саад болоод байсан учир өнөөг хүртэл гацааж ирж л дээ. Өнөөдөр цөөнхгүй болж, хамтарч явж байгаад ийм муу гэрээ хийчихлээ шүү дээ. 2007 онд Ч.Хүрэлбаатар салбарын сайд байхдаа анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь 2,7 тэрбум доллар байхаар гэрээг УИХ-д оруулж ирж байсан. Гэтэл одоо яагаад долоон тэрбум доллар болчихов. Үнэндээ бид өндөр хүүтэй 34 хувийг эзэмших болчихоод байна. Тиймээс ч бид гэрээ орж ирсэн цагаас нь энэ асуудлыг ярьсан. Өнөөг хүртэл сайжруулахгүй таг чиг яваад байна. Үл тоосон хандлага гаргаж байна. Хатуухан хэлэхэд Засгийн газар аль талд байна вэ. Гадны талд үйлчилж байна уу, монголынхоо ард түмний эрх ашгийн төлөө ажиллаж байна уу гэдгийг ярих ёстой болж байна.
-Өмнө нь Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулан УИХ-р батлуулж байсан. Тэр үед энэ заалтуудыг оруулаагүйн учир нь юу юм бол?
-Анх Оюу толгойн гэрээг батлуулахад найман хүн эсрэг байсан. Тэр найм чинь өнөөдөр 20 гаруй болчихоод байна. Тэгээд олонхиороо шийдээд УИХ-аас 57-р тогтоолыг гаргаж ирсэн. Нийгэмд энэ засагт хамтарч байгаа нөхөд буруу ойлголт өгөөд байна шүү дээ.
-Шаардаад үр дүнд хүрэхгүй бол яах вэ?
-Хууль тогтоох дээд байгууллагын гаргаж байгаа шийдвэр нь хууль болон хэрэгжих ёстой. Тэр утгаараа 57-р тогтоолыг хэрэгжүүлэхгүй яваад байвал мэдээж, Оюу толгойн гэрээг цааш үргэлжлүүлэх үндэслэлгүй болно. Харин гэрээг засаж, залруулаад явах юм бол заавал гэрээг цуцлах шаардлага байхгүй. Ерөнхийдөө энэ гэрээг сайжруулснаар хэдэн гишүүдэд гэхээсээ илүү монголын ард түмэнд, тэдэнтэй хамтраагүй монголын бусад ард түмэнд ашигтай байх учиртай юм.
-Тэгэхээр Засгийн газрын хувь заяаг Оюу толгойн гэрээ шийдэх болоод байна уу?
-Ойлгомжтой шүү дээ. Ер нь анхнаасаа ийм хариуцлагагүй заалтуудыг гэрээнд оруулав гэдэг асуудал яригдана. Тэр улсууд одоо хариуцлагаа хүлээх цаг нь болсон гэж үзэж байна.
-МАН-ын бүлэг энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?
-Одоогоор бүлэг, намд энэ асуудлаар яригдсан зүйл байхгүй. Ер нь бол олонхи УИХ-ын даргын шийдвэрийг хэрэгжүүл гэсэн байр суурьтай байгаа.
Э.Болор www.shuum.mn