logo
Сайд Л.Пүрэвсүрэн элчин сайд Д.Апциауриг хүлээн авч уулзлаа

Сайд Л.Пүрэвсүрэн элчин сайд Д.Апциауриг хүлээн авч уулзлаа

2015/07/29
Сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр Гүрж улсаас Монгол улсад хавсран суугаа элчин сайд Д.Апциауриг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Д.Апциаури Монгол улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойд зориулсан олон улсын Хүндэтгэлийн хуралд уригдан оролцож, Гүрж улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдаас Монгол улсад хүргүүлсэн баярын захидлыг гардуулан өглөө.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол болон Гүрж улс хоорондын найрсаг харилцааг цохон тэмдэглээд, баярын мэндчилгээг талархан хүлээн авч буйгаа илэрхийлэв. Талууд хоёр улсын харилцааны асуудалд санал солилцож, цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх боломжтой тухай дурдлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш