logo
Сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзлаа

Сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзлаа

2015/07/29

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Марк Грийн тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй уузлаа. Тэд уузалтын эхэнд Монгол улсад ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойд зориулсан олон улсын хуралд уригдан оролцож буй явдалд талархал илэрхийлээд, энэхүү түүхэн ойн өдрийн баярын мэндийг нийт Монголчуудад өргөн дэвшүүлсэн.

Төлөөлөгч Марк Грийн уулзалтын үеэр Монгол улсад олон улсын хамтын ажиллагааны шугамаар цаашид томоохон төсөлт ажил хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлж, манай улсын ардчиллын түүхэн үйл явц, амжилт, туршлага зэргийг олон улсад ихээхэн сонирхож, судалж байгаа тухай мэдэгдэв.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн баярын мэндчилгээг талархан хүлээн авч, Монгол улсын бүтээн босгосон ардчиллын цаашдын хөгжилд БНОУХ-ийн оролцоо чухлыг онцоллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш