* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хоёрдмол, зөрчилдөөнтэй өдөр. Үдээс өмнө чухал асуудлыг шийдвэрлэх, том зүйл худалдан авах, гэр бүл болох, хэлэлцээр хийх зэрэгт амжилттай сайн байна. Үдээс хойш сэтгэлийн хямрал, таагүй байдлууд бий болох бөгөөд энэ нь таны эрч хүч, чадлыг сулруулна. Нөхцөл байдлыг удирдахын тулд тохиолдох зүйлийг тайвнаар хүлээн ав.
Үхэр (4/20-5/20)
Холимог өдөр. Санамсаргүй олж мэдсэн мэдээлэл таны өнөөдрийн ажлыг өөрчлөхөд хүргэж магадгүй. Гэвч энэ өдрийн төгсгөл ашигтайгаар танд эргэнэ. Хамтрагч түншлэгч нарынхаа хэн нэгэнтэй маргалдаж болзошгүй. Өнөөдөр ажил төрлөө амжуулж, амжилтад хүрэх өдөр. Тиймээс дурын ажлыг зоригтой хүлээж ав. Албаны ажилд сахилга зохион байгуулалтай ханд. Гэр бүлийн амьдралын бүх зүйл сайн байна. Энэ өдөр хуримаа хийх, хүүхэд олоход тохиромжтой.
Хамтатгах (5/21-6/21)
Идэвхитэй өдөр. Өдрийн эхний хагаст ажлын дотоод байдал идэвхтэй өрнөх болно. Азтай байдал улам нэмэгдэж бодит байдлаас дүгнэлт хийж шинэ санаа гаргах чадвартай байна. Бие эрхтэн хурц эрүүл байна. Энэ ордныхны хувьд дотоод амьдралдаа томоохон шийдвэр гаргахад таатай байна. Том боломжийг бүү алдаарай. Үүнийг алдвал аман доторх шар тосыг хэлээрээ түлхсэнтэй адил гэдгийг сана.
Мэлхий (6/22-7/22)
Мэдээ цуглуулах, харилцааны өдөр. Энэ өдөр тэнцвэртэй ба тайван байдалд өнгөрнө. Өөртөө итгэлтэй ба төвлөрөх байдлыг эргүүлж авчрахыг хичээ. Өнөөдөр ашигтай байдлын эзэн нь болж чадна. Хэрвээ танд хүсэл байвал оройг гэрээс гадуур өнгөрөө, жишээ нь сүүлийн үед таныг шаргуу урьж байгаа найзындаа зочлон очоорой.Заримдаа зүгээр л танд үнэн талтай байдаг хүмүүстэй харилцах зайлшгүй шаардлагатай тулгарна.
Арслан (7/23-8/22)
Салхи мэт хөнгөн зан, өөрийн хүсэл эрмэлзлэлээ дураар нь тавих нь эмэгтэй энэ ордныхныг хайрттайгаа муудалцахад хүргэх магадлалтай. Эрэгтэй энэ ордныхон хайртдаа итгэлтэй ханд. Та нарын харьцааны таагүй явдлууд таны бүрэг зан, дотоод сэтгэл мэдрэмжээ илэрхийлэхээс ичдэг байдлаас болж байна. Өнөөдөр дэлгүүр хэсч худалдаа хийх, гэр орноо тохижуулахад тохиромжтой өдөр бөгөөд оройн цагаар найз нөхдөө цуглуулж хуучныг дурсан ярих нь тааламжтай байна.
Охин (8/23-9/22)
Томилолтоор явах, холын замд гарах, аялахад таагүй өдөр. Машин унаатай хүмүүс жолоо барихдаа бусдаас илүү болгоомжтой байгаарай. Магадгүй сэтгэл санаа замбараагүй мөн сэтгэл гутралд өртөж болзошгүй. Ажил болон гэрээ хэлэлцээрт сэтгэл тогтворгүй байх нь цухалдуу байдлаас нөлөөлж буйг анхаараарай. Эрүүл мэнддээ анхаар. Өдрийн хоёр дахь хагаст тайван нөхцөл бүрдсэн газар амар.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ өдөр таны эхлүүлсэн ажил үйлс тань дуусна. Энэ ажил нь ойрын хугацаанд төлөвлөгөөгөө өөрчилж хөгжих үйл явц идэвхжинэ. Таны үнэлэлт дүгнэлт болон гайхалтай авьяас чадвар тань зорилгоо тодорхойлж мөн төлөвлөгөөгөө боловсруулах болно. Хаяж гээгдүүлсэн эд зүйлээ олох, тасарсан холбоо тань сэргэх болно.
Хилэнц (10/23-11/21)
Шинэ ажил эхлүүлэх, томоохон төлөвлөгөө гаргасны хэрэггүй. Ажил хэргийн уулзалт таны бодож байсан тэр үр дүнг авчрахгүй. Таагүй хүмүүсээс хол байгаарай. Өр зээл тавьсны хэрэггүй харин санхүүгийн хүндрэлээ өөрөө даван гарахыг хичээгээрэй. Өөрийнхөө зөн совиндоо итгэ. Махан бүтээгдэхүүн болон архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байвал зохионо. Магадгүй амьдралд тань хэрэг болохгүй тийм хэн нэгэн хүнтэй танилцах болно.
Нум (11/22-12/21)
Ямарч чухал ажил эрхлэхэд таатай өдөр. Таны удирдлагаараа үнэлүүлэх, шагнуулах хэрэгцээ нь олон асуудал үүсгэж, нэр хүндэд нөлөөлнө. Одод ажилд тань гэнэтийн саад учрахыг анхааруулж байна. Үүссэн байдлаас нэр хүндтэй гарахын тулд та ихээхэн чармайлт гаргах болно. Зөрүүдлэх хэрэггүй, хүчээр асуудлыг шийдэх гэсний хэрэггүй. Ажлаа өөр аргаар эсвэл өөр хамтрагч нартай хийж болно.
Матар (12/22-1/19)
Ирээдүйн үйл ажиллагаагаа өргөтгөх, зоримог шийдэмгий байж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад тааламжтай өдөр. Оюун ухааны болон бүтээх туурвих онгод сэргэж, бэлгийн чадвар нэмэгдэнэ. Өдрийн эхний хагас гэнэт хүлээн авах мэдээнээс үүсэх адал явдал, байж боломгүй нөхцөл байдалтай холбогдох ба энэ бүхнээс овсгоо самбайтай байж, үйл явдалд эрүүл ухаанаар зөв дүгнэлт өгч чадсанаар хөнгөхөн мултарч чадна. Гэр бүлийн харилцаа, хувийн амьдралд эерэг өөрчлөлт бий болох сайхан цаг үе ирж байгаа бөгөөд шинээр тогтоосон холбоо, учрал нь сонирхолтой байж, улмаар урт удаан хугацааны бат бөх харилцаанд орно.
Хумх (1/20-2/18)
Магадгүй мэргэжлийн үйл ажиллагаа таны бүх цагийг авна. Зарим зүйлийг орхигдуулах, буруу тооцоолох эсвэл алдаанууд ажилдаа шаргуу ороход хүргэнэ. Ажилд тань их хүч шаардагдана. Урьдын үүрэгтээ стандартын бусаар хандах, асуудлыг шийдэх ерийн биш шийдвэр шаардагдана. Өөрийн алхамаа тооцох, үйлдлийнхээ төлөвлөгөөг нямбай бодох хэрэгтэй эс тэгвээс таны хүч үр дүнд хүрэхгүй. Хамт ажилладаг нөлөө бүхий хүмүүс эсвэл даргаас тусламж авахыг бүү татгалз. Энэ нь таны нэр хүндэд нөлөөлөхгүй. Гол нь бодлогогүй алхам хийхгүй байх нь чухал.
Загас (2/19-3/20)