Малчид, ард иргэдийн анхааралд: 31-нээс ихэнх нутгаар борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны долоодугаар сарын 30-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, төвийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 22-27 хэм, Алтайн өвөр говиор 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
31-нд ихэнх нутгаар, 8 дугаар сарын 1-нд төв, зүүн, говийн нутгаар, 2-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 3-нд төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 31-нд зарим газраар, 2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр, 1, 3-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн баруун хагаст, 1-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.