Өчигдөр орой Италийн шүүгч нар хүн амины хэрэгт буруутгагдаад байсан Аманда Нокс болон түүний найз залуутай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож, тэд гэмт хэрэг үйлдээгүй учраас буруугүй гэж мэдэгджээ.
Ийнхүү Италийн шүүх 24 настай Нокс болон түүний найз залуу байсан Рафаел Солесито нарыг 2007 онд Италид Англи оюутан Мередит Керчерийг хөнөөсөн хэрэгт буруутгаад байсныг хэрэгсэхгүй болголоо. Нокс, Солесито нар өөрсдийг нь 21 настай англи оюутныг хөнөөсөн хэрэгт буруутай гэж тогтоосон 2009 оны шүүхийн шийдвэрийг давж заалдсан юм. Харин бие даасан шүүхийн мөрдөгчид цагдаа нарын нотолгоог үндэслэлгүй хэмээн үгүйсгэсний дараа шүүх тэдний хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Нокс 26 жил хоригдох ялаа эдэлж байсан юм. Түүний өмгөөлөгч Карло Делла Ведова шүүгчид зөв зүйтэй шийдвэр гаргалаа гэж мэдэгджээ.
Америкийн Сиэтл хотод Ноксийн гэр бүлийнхэн болон найз нөхөд нь шүүхийн шийдвэрийг зурагтаар үзсэн бөгөөд тэдний хувьд дөрвөн жил үргэлжилсэн хар дарсан зүүд эцэс боллоо.
Яллагчид шүүхийн шийдвэрийг давж заалдана гэж үзэж байгаа ч Ноксийг Итали руу буцаан шилжүүлэхгүй байх магадлал өндөр байна. Өчигдөр орой Италийн шоронгоос суллагдсан тэрээр нэн даруй Америк руу буцах юм байна.
Эх орон Америкт нь Амандаг өмөөрч зөвтгөсөн мэдээлэл цацагдаж байсан бөгөөд түүнийг дэмждэг хүмүүс нэр хүндийг нь хамгаалах зорилгоор Амандагийн найзууд нэртэй бүлэг байгуулжээ.

Мередит Керчер
Англи оюутан Мередит Керчер дөрвөн жилийн өмнө Италид амиа алдсан тэр шөнө чухам юу болсныг мэдэх хүртлээ явна гэж түүний гэр бүлийнхэн мэдэгджээ.
Э.АМАР