Сэтгүүлчид Хойд Солонгосын удирдагчийн хүү Ким Чин Нам болон түүний өсвөр насны хүүгийн Facebook хаягийг олжээ. 800 сая гаруй идэвхитэй хэрэглэгчтэй Facebook сайтыг Монгол залуус андахгүй болсон. Харин Хойд Солонгосын удирдагчийн ач хүүгийнх гэж үзэж байгаа Facebook хуудас олдсон нь Өмнөд Солонгост шуугиан дэгдээгээд авлаа. БНСУ-ын хэвлэл мэдээллийнхэн өнгөрөгч бямба гаригт Ким Чин Ирийн ууган хүү Ким Чин Намын 16 настай хүү Ким Хан Солын интернэт хаягийг олжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Facebook сайтын гишүүн өсвөр насны хүү ардчиллыг дэмждэг тухайгаа мөн дуртай кино нь "Love Actually" гэж өөрийн профайлдаа бичсэн байна. Ким Хан Сол цайвар шар үстэй, загварлаг хувцасласан байсныг түүний зургаас харж болохоор байсан гэнэ. Харин Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийнхэн өөрийнх нь талаарх мэдээллийг ихээр сонирхсоны дараа тэрээр интернэт хаягуудаа хаасан байж магадгүй талаар Korea Herald мэдээлжээ.
Ким Хан Солын загварын мэдрэмж Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн сонирхлыг ихээр татсан гэнэ. Тэрээр хүрээтэй шил, ээмэг болон загалмай хэлбэртэй зүүлт зүүсэн зургаа Facebook профайлдаа оруулжээ.
Ким Хан Солын залуу эмэгтэйтэй хамт авахуулсан зураг мөн ихээхэн анхаарал татсан байна. Учир нь тэрээр зурагныхаа доор "би чамайг ихээр санана" гэсэн коммент бичсэн байсан тухай Өмнөдийн нэгэн сонинд мэдээлжээ. Түүний комментын хариуд нэгэн үл таних охин би ч гэсэн чамд хайртай гэж бичсэн байсан аж. Мөн Ким Чин Ирийн ач хүү ардчиллыг дэмжсэн утгатай зүйлсийг ч бичсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Ким Хан Сол нь аав Ким Чин Намтайгаа Хятад болон Макаод амьдардаг гэж үзэж байгаа юм. Өнгөрөгч баасан гаригт Босни дахь United World коллеж түүнийг оюутнаараа элсүүлэх гэж байгаа талаараа мэдээлжээ.
Түүнчлэн Хойд Солонгосын удирдагчийн хүү Ким Чин Намын интернэт хаягуудыг илрүүлсэн тухай Өмнөд Солонгосын хэвлэлээр мэдээлсэн байна.
Өвгөн удирдагч Ким Чин Ир түүнийг биш Ким Чин Уныг улс орныхоо дараагийн удирдагчаар томилоод байгаа. Ким Чин Нам дүү Ким Чин Уныгаа доромжилсон утгатай зүйлсийг ч интернэтэд бичсэн байна. Тэрээр Сингапур, Хонг Конг руу явахдаа хэрэглэдэг Ким Чол гэсэн хуурамч нэрээрээ энэ мэтээр бичсэн тухай Өмнөдийн сэтгүүлчид мэдээлжээ.
Э.АМАР