08:30 цагт: НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал тус газрын 5 давхарын хурлын танхимд эхлэнэ. Тус хурлаар Мал төхөөрөх, мах ангилан савлах үйлдвэр, цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай болон Нийслэлийн нутаг дэвсгэрт хайрга, дайрга, элс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай хэлэлцэх болно. Утас: 91887887
09:00 цагт: ХХААЯ Японы Шизүока мужтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах үйл ажиллагаа ХХААЯ-ны 9-р давхрын хурлын зааланд болно. Утас: 99072224
10:30 цагт: Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Япон улсын Шизуоко мужтай ойлголцлын бичиг байгуулна. Энэхүү санамж бичиг нь 5 жилийн хугацаатай хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд хоёр улс хөдөө аж ахуйн салбарт бүхий л чиглэлээр хамтарч, Монгол Улсад үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд гаргах, цаашлаад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах юм.Арга хэмжээ Аж үйлдвэрийн яамны III давхрын хурлын танхимд болно. Утас: 88022804, 88989878
11:00 цагт: Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 А,Б,В гол шугамыг ф600500 болгон өргөтгөх ажлын хүрээнд хийсэн Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх олон жилийн насжилттай дулааны шугам, хоолойн засвар шинэчлэлт дууссантай холбогдуулан Төв замын нээлтийн ажиллагааг Улсын Их дэлгүүрийн урд зохион байгуулна. Нийслэлийн удирдлагууд оролцоно. Утас: 99666553
11:00 цагт: Засгийн газраас зарласан вексельтэй холбоотой асуудлаар аж ахуйн нэгжүүд "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Олимпийн наадам эхлэхэд 1 жил үлдсэнтэй холбогдуулан Эрүүл мэнд, спортын яам, Олимпийн хөгжлийг дэмжих сан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Эрүүл мэнд, спортын яамны 204 тоот танхимд болно.
11:40 цагт: Олимпийн хөгжлийг дэмжих сан ТТБ-тай хамтран ажиллах гэрээнд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, Олимпийн хөгжлийг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Наранбаатар нар гарын үсэг зурна. Арга хэмжээ Эрүүл мэнд, спортын яамны хурлын танхимд болно.
12:00 цагт: “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас санаачлан Польшийн хөрөнгө оруулагчидтай нүүр тулсан уулзалт "Хүннү Малл"-д болно. Утас: 88109179