logo
Улиастай-Гачууртын замыг хаана

Улиастай-Гачууртын замыг хаана

2015/08/05

Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх, 2 гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд  “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх 1 км хуучин авто замыг 2015 оны долоодугаар сарын 30-ны 23 цагаас 2015 оны наймдугаар сарын 05-ны 06 цаг хүртэл хаахаар төлөвлөн иргэдэд энэ талаар урьдчилан мэдээлэл хүргэсэн. Гэвч иргэдийн зүгээс зам хаах хугацааг хойшлуулах санал гаргаж, зарим иргэд зам барилгын ажилд саад болсон тул дээрх хугацаанд замыг хаагаагүй юм.

Тэгвэл Их хайрхан амралтаас Монгол шилтгээн хүртэлх 1 км замыг 2015 оны наймдугаар сарын 05-ны 23 цагаас наймдугаар сарын 10-ны 07  цаг хүртэл хаахаар болсныг мэдэгдье.

Тус замын трассын дагууд байрлах гүүрүүдийн орчим гуу жалгатай, зам дагуу айлын хашаа, байшин шахаж байрласан, холбооны болон цахилгааны шонгууд эмх замбараагүй байрласан, гудамжнууд зохион байгуулалт муутай нарийхан тул машины сөрөг хөдөлгөөнтэй нэвтрэх, түр зам гаргах боломжгүй байгаа юм. Зам барилгын ажлыг  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зайлшгүй бүрэн хааж хийх шаардлагатай бөгөөд иргэдийг дээрх нөхцөл  байдлыг ойлгохыг хүсье.

Нийслэлийн Авто замын газраас НЗЦГ болон НТГ-тай газар дээр нь зөвшилцсөний үндсэн дээр замыг хэсэгчлэн бүрэн хааж автобусыг богино эргэлтээр явуулахаар  шийдсэн билээ.  Зам барилгын ажлын үед иргэд 1 км явган алхаж “Их хайрхан” амралтын газрын үүднээс  нийтийн тээврийн автобусаар хот руу зорчино. Мөн “Монгол шилтгээн”–ээс Гачууртын эцсийн буудал хооронд нийтийн тээврийн автобус богино эргэлт хийж  үйлчилнэ гэж Нийслэлийн Авто Замын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш