Өнөөгийн нийгмийн нэг томоохон асуудал нь гэр бүлийн хүчирхийлэл болоод байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр ганцхан нөхөр нь эхнэрээ зоддог гэж хүмүүс явцуу ойлгоод байдаг юм билээ.
Гэтэл дагавар охиноо дарамталдаг, бэлгийн хүчирхийлэлд оруулдаг, эхнэр, нөхрөө, үр хүүхдээ сэтгэл санааны хүнд дарамтад амьдруулдаг гээд тоочоод байвал олон янз байдлаар илэрч байна. Энэ тухай сонин хэвлэлүүдянз бүрээр бичиж, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд тусламж үзүүлэх цэг хүртэл ажиллаж эхэлсэн. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ч үйл ажиллагаагаа эрчимжүүлээд байгаа хэр нь нийгмийн энэ гаж үзэгдэл газар авсаар л байна.
Өнөөх харуул хамгаалалт нь чангарах тусам хулгайчийн арга нарийсдаг шиг л юм болоод байгаа юм. Өнгөрсөн зун охиноо байнга зодож, гар, хөлийг нь хугалаад, гэртээ хоригдол шиг байлгадаг эмэгтэйн тухай мэдээлэл гарч л байсан. Охин нь хэн нэгэнд хэлж чадахгүй, хугарсан гар нь өөрөө бороолж эдгэж байсан тухай элэг эмтрэм түүх бий шүү дээ. Сүүлдээ өнөөх хүүхэн хүүхдээ аваад хаашаа ч юм арилсан гэдэг.
Хуулийн өмнө хариуцдага хүлээхээс эмээсэн биз. Мөн хүний эрх, төрүүлсэн үрээ яасан ч хамаагүй гэсэн мунхаг сэтгэлээр хандаж байгаа нь ойлгомжтой. Мөн хөгшин настай ээжийгээ зоддог, дарамталдаг ухаанд нь ухна ишиг үхсэн залуугийн тухай мэдээлэл гарч л байгаа. Энэ мэтээр адгууснаас дор авирлагчид Монголоор дүүрэн байна. Зөвхөн мэдэгдэж байгаа нь энэ мэт болохоос үүнээс илүү гэр бүлийн дарамтад амьдарч байгаа нялх хүүхдүүд, бүсгүйчүүд, хөгшид хаа нэгтээ зовлонт амьдралдаа шаналж, орчлонгоос уйдаж яваа юм билээ.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс гадна иргэний нийгмийн маш олон байгууллага нийслэлд үйл ажиллагаа явуулж байхад хүмүүс яагаад тэдэнд хандахгүй байна вэ. Дээрх асуудлаас гадна энэ л сонирхол татаад байгаа юм. Уг нь боломжийн хэрээр сурталчилж, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол хандахыг зөвлөж байгаа. Гэтэл тэдэнд хандаж байгаа хүн гарын 10 хуруунд багтахуйц л цөөн байгаа нь тэдний ажил үр дүнгээ бага өгч байгааг харуулаад байгаа юм.
Тиймээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн иргэний нийгмийн байгууллагатай хамтарч, үйл ажиллагаагаа эрчимжүүлмээр байна. Хэрвээ иргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн л бол хэлдэг, ханддаг байх бүхий л нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ. Хэчнээн хүнд дарамтад байдаг ч санхүүгийн байдлаасаа болоод хүнд хандаж, салж чаддаггүй эмэгтэйчүүд олон байгаа. Тиймээс улсаас энэ тал дээр тусгайлан төсөв баталсан ч яах вэ дээ. Мөн хүчирхийлэгчид тооцох хариуцдага өндәр байх хэрэгтэй. Түүнээс гадна судалгааны төв ажиллуулж, гэр бүлийн хүчирхийлэл хаана гарч байгааг судалдаг байсан ч яадаг юм. Тэгж байж илрүүлнэ, хариуцдага тооцно.
Энэ мэтээр эрчимтэй ажиллаж, иргэд өөрийнхөө эрх ашгийн төлөө холбогдох байгууллагуудад хандаж чаддаг ухамсрыг суулгахгүй бол болохгүй нь. Цаана чинь эрхээ хэтрүүлэгсэд төрүүлсэн үрээ мөчилж алах нь холгүй л байна шүү дээ.

Н.Пунцагболд
Зохиогчийн эрх: "Монголын мэдээ" сонин
Зохиогчийн эрх: "Монголын мэдээ" сонин