logo
Он гарсаар бага насны 3-5 хүүхэд түүхий сүүнээс бруцёллозын халдвар авчээ.

Он гарсаар бага насны 3-5 хүүхэд түүхий сүүнээс бруцёллозын халдвар авчээ.

2011/10/05
Манай орны хүн амын 40 гаруй хувь нь мал аж ахуйнд суурилдаг, малтай хамгийн ойр харьцдаг хүмүүст эдгээр өвчинд өртөх эрсдэл асар өндөр байдаг. Малын гаралтай  эдгээр өвчнүүд нь ихэсч байгаа хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Иймээс малаас хүнд халддаг халдварт өвчнүүдийг эрт оношлох, тэдгээрээс сэргийлэх, хамгаалах явдал чухал юм.
    Сүүлийн үед тархалт ихэсч байгаа өвчний нэг бол бруцёллоз, энэ өвчин нь  удаан хугацаагаар хүний биед үйлчилэн, хүний хөдөлмөрийн чадварыг алдуулдаг, улмаар мэдрэлийн системд нөлөөлөх, ялангуяа эмэгтэйчүүдэд үр тогтоохгүй зулбуулах хор уршигтай. Дэлхийн улс орнуудаас монгол улс хүний бруцёллозын халдвараар жил тутам 2,3 байрт ордог байна. Иргэд бруцёллоз өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Гэвч манай иргэдийн хайнга бохир байдлаас энэ өвчний халдвар нэмэгдэж, ялангуяа бага насны хүүхдүүд энэ өвчнөөр өвчлөх явдал их байна. Иргэдийн дийлэнх нь гаднаас худалдан авсан сүүгээ тогоондоо буцалгаад  сүүгээ авсан савандаа хийж хадгалдаг нийтлэг байдал анзаарагдсан, хэдий сүүгээ буцалгасан ч түүхий сүүгээ хйиж байсан савандаа хийснээр халдвар дамжих нөхцөл бүрддэг гэж  Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэд захирал, доктор Н.Эрдэнэбат хэлэв. Халдварт өвчнийг анагаах эм бэлдмэл хэр нөөцтэй, дотоодын үйлдвэрлэл мал сүргээ хангаж байгаа талаар түүнээс тодруулахад "Манай эрдэмтэд, судлаачдын хийсэн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг хийж байна. Энэ хүрээнд хувийн 2, улсын нэг эмийн үйлдвэр ажиллаж байгаа. Өнөөдрийн хувьд шүлхийн вакциныг гаднаас авч, бусдыг нь өөрсдөө бэлтгэдэг. Цаашдаа ч хүн амаа малын халдварт өвчнөөс сэргийлэх тал дээр анхаарна" гэсэн юм.
    Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн төрөл бүрийн халдварт өвчин, ялангуяа вирусын гаралтай өвчний цар хүрээ улам тэлж байна. Дэлхийн дээр малаас хүнд халддаг халдварт 200 төрлийн өвчин байдаг байна. Өнөөдрийн байдлаар манай улсад урьд өмнө гарч байсан малын халдварт өвчнөөс гадна хөх илтэх, конгын халуурал, вирусын артрит гэх мэтийн шинэ төрлийн өвчнүүд гарах болжээ. Энэ нь хил залгаа улс орнуудаас малаас малд халдан орж ирдэг аж. Үүний 80 гаруй хувь нь шинээр буюу дахин сэргэж байгаа өвчнүүд юм. Наймдугаар сарын сүүлийн мэдээгээр галзуу өвчний 81 тохиолдол бүх аймагт бүртгэгджээ.    
    Өнгөрсөн жил малын хэл хөхрөх өвчин гарснаас болж  ОХУ, БНХАУ-д махаа амьдаар нь гаргаж чадаагүй байна. Энэ жил Оросын талтай ярилцаж гэрээгээ хийжээ.
Д.Эрдэнэ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш