logo
“China Dental Show-2015”, Шанхай хот

“China Dental Show-2015”, Шанхай хот

2015/08/13
Дэлхийн хамгийн том үзэсгэлэнгийн төв гэгдэх Шанхай хотын Олон улсын болон Үндэсний Үзэсгэлэнгийн Төвд 2015 оны 9 дүгээр сарын  24 – 27ны өдрүүдэд “China Dental Show-2015” буюу  бүх Хятадын шүдний эмнэлэг, эмчилгээ, багаж хэрэгсэлийн олон улсын үзэсгэлэн худалдаа -2015 зохион байгуулагдах тул бизнес эрхлэгчид та бүхнийг урьж байна.

Тус үзэсгэлэнг жил бүр 30,000 хүн үзэж сонирхон, 500 байгууллага аж ахуйн нэгж өөрсдийн эм эмнэлгийн тоног төхөөрөмжийг дэлгэн үзүүлдэг билээ.

“China Dental Show -2015” үзэсгэлэн, форум нь тухайн салбарын хурал чуулган, үзэсгэлэн, уулзалт семинар, бизнесийн гэрээ хэлцлүүдийг хамтад нь  зохион байгуулдаг дээрх салбарын хамгийн том арга хэмжээ юм. Тус шоуны үеэр “БНХАУ-ын Шүд, Эрүү нүүрний нэгдсэн холбооны 17 дахь удаагийн чуулга уулзалт” болох бөгөөд, тухайн бүс нутаг дахь шүд, нүүр ам судлал, багаж төхөөрөмж үйлдвэрлэлийн талаар хамтран ажиллах, суралцах, туршлага хуваалцах, тус салбарын дэвшилтэт шинэ технологитой танилцах зэрэг боломжийг танд олгож байна.

Өнгөрсөн жил тус арга хэмжээнд 22 гаруй бүс нутаг, улс орнуудын шүдний мэргэжилтэнийг нэгтгэсэн 500 гаруй үзэсгэлэнд оролцогчтой, 44,000 гаруй худалдан авагчид оролцсон билээ. Үүгээрээ шүд, эрүү нүүр ам судлалын салбарын зах зээлд шинэлэг байдлыг олж харуулж чадсаны баталгаа болж байна.

Энэ жилийн  “CDS 2015” арга хэмжээний хувьд хэрэглэгчдэд дэлхийн хэмжээний үйлчилгээг хүргэх, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хамгийн сүүлийн үеийн программ хангамж, технологийг харуулах, шүдний дижитал технологийн талаар онцгой анхаарал татсан бүтээгдэхүүнийг үзүүлэх болно.

Манай байгууллага нь тус арга хэмжээг зохион байгуулагч “Reed Sinopharm Exhibitions” байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд тус байгууллага нь БНХАУ-ын зах зээл дээрх олон улсын шүд, эрүү нүүрний болон бусад эм эмнэлгийн салбарын холбогдох үйл ажиллагааг зохион байгуулдаг дээд байгууллага юм. Энэ удаагийн арга хэмжээнд БНХАУ-ын Шүд, Эрүү нүүрний Холбоо (CSA) хамтран оролцож байна.

Манай байгуулага нь “China Dental Show-2015” –д  бизнес групп зохион байгуулан оролцох эрх авсан тул  оролцох сонирхолтой хувь хүн, ААН, бизнес эрхлэгчдийг доорх хаягаар 2015 оны 8 дугаар сарын 15ны дотор бүртгэж байна.

Бизнес группын 1 хүний зардал:      1.900.000 төгрөг

Үүнд:

  1. Аялалын тийз
  2. Зочид буудлын 1 хоногийн төлбөр – (4 одтой буудал)
  3. Онгоцны буудлаас тосох, хүргэж өгөх унааны зардал
  4. Үзэсгэлэнгийн танхим руу хүргэх унааны зардал
  5. Эмнэлэг клиникт зочлох
  6. Хотын аялал
  7. Өглөөний цай
  8. Өдрийн хоол
  9. Үзэсгэлэнгийн VIP танхимаар үйлчлүүлэх эрх
  10. Та өөрийн байгууллагын хаяг болон бусад мэдээллийг тус арга хэмжээний лавлах номонд оруулах боломжтой.

Жич: Шанхай хотод байрлах зочид буудлын төлбөрийн 1 хоногийн төлбөрийг оролцогч өөрөө хариуцаж байгаа ба 3 хоногийн төлбөрийг зохион байгуулагч байгууллага хариуцаж байна.

Харилцах утас: 91009001, 98557575

Тус үзэсгэлэнгийн байнгын оролцогч компаниуд

Diamond гишүүн

 

altan mongon gishuud

Хамтран зохион байгуулагчид:
hamtran zohion

www.emneleg.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш