Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудыг 2015 онд ашиглалтад оруулахтай холбогдуулан гэнэтийн болон онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй болсон тул Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг тухайн төсөл, арга хэмжээний тендерт өмнө шалгаран ажиллаж байгаа үндсэн гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах аргаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгав.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа.
САНХҮҮЖИХ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР
БАРИЛГЫН ГАДНА ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ,
ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЖАГСААЛТ
№ |
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил |
Хугацаа |
2015 онд санхүүжих |
1 |
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо/ |
2014-2015 |
907448007 |
2 |
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборбарилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо/ |
2014-2015 |
806369080 |
3 |
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 96 дугаар цэцэрлэгийн эзэмшил газарт/ |
2014-2015 |
364891717 |
4 |
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо/ |
2014-2015 |
640439683 |
5 |
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо/ |
2014-2015 |
811072896 |
6 |
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо/ |
2014-2015 |
715726773 |
7 |
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо/ |
2014-2015 |
583597492 |
8 |
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо/ |
2014-2015 |
822634145 |
9 |
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна цахилгаан хангамж, гадна ус хангамжийн ажил /Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо/ |
2014-2015 |
147820207 |
ДҮН |
5,800,000,000 |