Монгол Улсын Засгийн газрын 47 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны Даваа гарагийн 16:00 цагаас Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1. |
2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай |
С.БАЯРЦОГТ |
2. |
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл |
С.БАЯРЦОГТ |
3. |
“Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл |
Д.ДОРЛИГЖАВ |
4. |
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл |
Д.ДОРЛИГЖАВ |
5. |
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай |
Д.ЭРДЭНЭБАТ |
6. |
Шинээр барих төмөр замын суурь бүтцийн талаар авах арга хэмжээний тухай |
Д.ЭРДЭНЭБАТ |
7. |
Бусад асуудал* |
Ч.САЙХАНБИЛЭГ |
Танилцуулах асуудал |
||
8. |
Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлтэй холбоотойгоор өгсөн зөвлөмжүүдийн талаарх байр суурийн тухай |
Л.ПҮРЭВСҮРЭН |