logo
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-тай хамтран ажиллана

Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-тай хамтран ажиллана

2011/10/06
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарын түншлэлийн ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзэв. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод олгохоор боллоо.
Хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхэд энэ хэлэлцээр чухал ач холбогдолтой юм. Хэлэлцээр байгуулснаар дэлхийн өндөр хөгжилтэй, Европын Холбооны гол хөдөлгүүр болж байгаа ХБНГУ-тай стратегийн түншлэлтэй болж, ХБНГУ-ын стратегийн сонирхол манай улсад бодит байдлаар бий болно гэж Засгийн газар үзэж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш