logo
Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болно

Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болно

2011/10/06
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх оны 12 дугаар сарын 24-нд болно.  Япон Улстай хөгжүүлж байгаа харилцааны өнөө болон ирээдүйн ач холбогдлыг харгалзан хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх үүднээс түүхт ойг ёслол төгөлдөр тэмдэглэх юм.
Ойг тохиолдуулан хоёр улсын төрийн тэргүүн нар илгээлт солилцох, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал зохион байгуулах, Японы томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг Монгол Улсад урьж тэднээр дамжуулан улс орноо сурталчлах зэрэг 20 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Ойн арга хэмжээнүүд нь хоёр орны харилцааны амжилтыг бататгаж, ард түмний найрамдлыг бэхжүүлэх, улс орноо сурталчлахад чухал түлхэц болох байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш