logo
Онцгой байдлын албан хаагчдын цолны нэрийг өөрчилнө

Онцгой байдлын албан хаагчдын цолны нэрийг өөрчилнө

2011/10/06
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан хаагч нь шадар түрүүч, тэргүүн түрүүч, дээд түрүүч, офицер нь шадар дэслэгч, тэргүүн дэслэгч, дээд дэслэгч, шадар ахмад, тэргүүн ахмад, дээд ахмад, комиссар гэсэн цолтой байдаг.
Энэ нь албан хаагчдаас иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, харьцахад одоо хэрэглэж байгаа цолны нэршил ойлгомжгүй, олон улсын хэмжээнд тогтсон цэргийн болон цэрэгжсэн байгууллагын албан хаагчийн цолны нийтлэг ойлголтоос гажууд, гадаад орон, олон улсын болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцахад бэрхшээлтэй, бүрэн утгаараа орчуулагддаггүй, оновчгүй байдаг зэрэг хүндрэл учруулдаг байна.
Иймээс дэлхий нийтийн жишиг, албаны онцлог, албан хаагчийн нийтлэг эрх ашигт нийцүүлж цолны нэрийг өөрчлөх нь зүйтэй гэж Засгийн газар үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барихаар боллоо.
Өөрчлөлт орсноор онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан хаагч ахлагч нь дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч, офицер нь онцгой байдлын дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд хурандаа, хурандаа гэсэн цолтой болох бөгөөд Ерөнхий газрын удирдлага нь цэргийн дээд цолтой болох юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш