logo
Ой, хээрийн түймрийн улмаас 9 хүн түлэгджээ

Ой, хээрийн түймрийн улмаас 9 хүн түлэгджээ

2015/08/20

Улсын хэмжээнд 2015.08.19-ний өдрийн байдлаар 16 аймгийн 105 суманд 277 удаагийн ой, хээрийн түймэр гарсан.Энэ хугацаанд гарсан 277 түймрийн 179 түймэр нь Сэлэнгэ, Булган, Дорнод, Хэнтий Сүхбаатар аймгуудад гарсан байна. Сэлэнгэ аймагт 53 удаа, Булган аймагт 31 удаа, Дорнод аймагт 43 удаа, Хэнтий аймагт 26 удаа, Сүхбаатар аймагт 26 удаа тус тус  ой, хээрийн түймэр гарсан байна.

Түймрийг унтраахад ОБА-аас давхардсан тоогоор 4498 албан хаагч, 438 автомашин, Хилийн цэргээс 723 албан хаагч, 45 автомашин, Зэвсэгт хүчнээс 730 албан хаагч, 43 автомашин, Цагдаагийн байгууллагаас 75 албан хаагч, 5 автомашин, Орон нутгаас 12289 иргэн, 1384 автомашин, 411 мотоцикль, нийт 18315 хүн, 1915 автомашин, 411 мотоцикль тус тус дайчлагдан ажилласан байна.

ОХУ-аас Монгол Улсын хил давж 10 удаа, БНХАУ-аас Монгол улсын хил давж 2 удаа нийт 12 удаа хээрийн түймэр орж ирсэн. Монгол Улсаас ОХУ-ын хил давж 2 удаа, Монгол Улсаас БНХАУ-ын улсын хил давж 4 удаа нийт 6 удаа хээрийн түймэр гарсан. Түймрийн улмаас 12.200,95 га ой, 5.742.052,91 га хээр нийт 5.754.253,86 га ой, хээрийн талбай шатсан.

Түймэр урьдчилсан байдлаар 9 хүн түлэгдэж гэмтэн, 22 машин техник, 67 гэр, 151 хашаа саравч, 7910 толгой мал, 3120 боодол өвс өртөж шатсан байна. Байгаль экологид 20,1 тэрбум, эд материалд 1,9 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 362,5 сая төгрөг зарцуулсан.

2015.08.08-ны өдөр Увс аймгийн Сагил, Өндөрхангай, Түргэн суманд гарсан 4 түймрийг Увс аймгийн онцгой байдлын газраас 44 албан хаагч, 6 автомашинтай, орон нутгаас 157 иргэн, 20 автомашинтай, 10 мотоцикльтой, нийт 201 хүн, 26 автомашин, 10 мотоцикльтой ажиллаж 2015.08.15-ны өдөр түймрийг бүрэн унтраасан.

2015.08.08-ны өдөр Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр суманд гарсан 2 түймрийг Булган аймгийн онцгой байдлын газраас 41 албан хаагч, 4 автомашинтай, орон нутгаас 40 иргэн, 5 автомашин, 8 мотоцикльтой, нийт 81 хүн, 9 автомашин, 8 мотоцикльтой ажиллаж 2015.08.16-ны өдөр түймрийг бүрэн унтраасан.

2015.08.09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд гарсан түймрийг Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газраас 14 албан хаагч, 2 автомашинтай, Дархан-Уул аймгийн онцгой байдлын газраас 17 албан хаагч, 2 автомашинтай, Хорих 435-р ангиас 18 хүн, 1 автомашинтай, орон нутгаас 18 иргэн, 3 автомашинтай нийт 67 хүн, 8 автомашинтай ажиллаж 2015.08.11-ний өдөр түймрийг бүрэн унтраасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш