logo
Якутскаас хос алтан медальтай

Якутскаас хос алтан медальтай

2011/10/06
Хуучин ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Дмитрий Петрович Коркиний нэрэмжит уламжлалт "Гран-При"  тэмцээнээс Э.Бэх-Очир, Б.Анхбаяр хоёр алтан медаль хүртэв.   2011 оны есдүгээр сарын 30-аас 10 дугаар сарын  2-нд ОХУ-ын Якут улсын Якутск хотноо болсон энэхүү олон улсын "Гран-При" тэмцээнд манай таван бөх оролцсоноос 55 кг-д Э.Бэхбаяр  , 66 кг-д Б.Анхбаяр нар алтан медаль, 55 кг-ийн жинд Д.Цогтбаатар мөнгөн медаль, 60 кг-ийн жинд Э.Ням-Очир хүрэл медаль хүртжээ. Тус тэмцээний дөрвөн жинд ОХУ-ын бөхчүүд, хоёр жинд нь Монголын бөхчүүд, нэг жинд нь Казакстаны алтан медаль авсан байна.
Д.Өлзий
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш