Өчигдөр Азербайжаны нийслэл Баку хотноо боксын ДАШТ-ий рингэнд гарч тоглосон Монголын тамирчдаас 49 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, 64 кг-д гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар өрсөлдөгчөө ялснаар олимпийн эрхийн болзол хангаж, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон бол 56 кг-д ОУХМ Д.Отгондалай Ирландын тамирчинтай оноо тэнцэж, туслах оноогоор ялагдсанаар дэлхийн аваргын рингийг орхилоо.
Харин 52 кг-д эх орноо төлөөлсөн дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт гурав дахь тулаанаа хийж, Азербайжаны Элвин Мамишзадед ялагдсанаар энэ жилийн дэлхийн дэвжээг орхилоо. Эхний тулаандаа Болгарын тамирчин Стефан Ивановыг, улмаар Энэтхэгийн боксчин Суранжоу Сингх Маейнбамыг 17:14 (5:4, 7:9, 5:1) харьцаатай ялснаар шөвгийн 16-д шалгарсан тэрбээр энэ удаад улаан булангаас гарч тоглон, 14:17 (5:6, 2:6, 7:5) харьцаатай ялагдлаа. Мөн 60 кг-д ОУХМ Б.Жавхлан Казахстаны боксчин Гани Жайалауовт 15:19 (3:7, 7:6, 5:6) харьцаатай ялагдсанаар тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон.
ДАШТ-ий хуваарийн дагуу өнөөдөр медалийн төлөөх тоглолтууд болох бөгөөд П.Сэрдамба Кубын тамирчин Йосвани Вейта Сототой, харин У.Мөнх-Эрдэнэ Италийн тамирчин Винченцо Мангиакарпетай тоглоно.
Д.Өлзий