Жастин Бибер найз охиныхоо хамт Рио Де Жанейро хотын тэнгэрээр "зугаалсан" гэнэ. Хит дуунуудаараа охидын зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан дуучин хоёр долоо хоногийн өмнө найз охин Селена Гомзтойгоо хоёулхнаа оройн зоог барьж, түүнд Титаник киног үзүүлэхийн тулд Лос Анжелес дахь Staples Center-г хөлсөлсөн билээ. Харин тэрээр энэ удаад дахин иймэрхүү зүйл хийжээ. Бибер болон түүний дурлалт бүсгүй хоёр мягмар гаригт Бразилийн Рио Дэ Жанейро хотод нисдэг тэргээр аялж байгаа нь овжин гэрэл зурагчдын хараанд өртжээ.
Мэдээж залуу хосууд "газраар" ч бас аялсан нь ойлгомжтой.
Жастин Селена хоёр Copacabana Palace дахь пентхаусд байрлаж байгаа аж. Тэдний том ор, хоёр угаалгын өрөө, далайн эрэг рүү харсан тагттай люкс өрөөнд нэг хонох төлбөр 2.900 доллар юм байна. Мөн тэд зочид буудлын халуун рашааны газраар ч үйлчлүүлээд амжжээ.
Тэд хамтдаа цагийг сайхан өнгөрүүлсэн байна. Селенагийн Канад дахь аялан тоглолт 10-р сарын 13-нд эхлэх бөгөөд, Жастины өмнөд Америкт хийж буй аялан тоглолт үргэлжилж байгаа юм. Тэд удахгүй хамтдаа байж чадахгүй ч Жастин хайртдаа дахин сюрприз барихаа мартахгүй биз ээ.
Э.АМАР