logo
Роберт Паттинсон дахиад л хамгийн тачаангуй эрээр шалгарав

Роберт Паттинсон дахиад л хамгийн тачаангуй эрээр шалгарав

2011/10/07
"Glamour" эмэгтэйчүүдийн сэтгүүлийн уншигчид Роберт Паттинсоныг өнөө үеийн хамгийн тачаангуй эрээр дахин нэрлэжээ. Уншигчид The Twilight Saga киноны од залууд энэхүү "цол хэргэм" –ийг гурав дахь удаагаа өгч байгаа нь энэ юм. Роберт Паттинсоны ард жүжигчин Тэйлор Лотнер орсон байна. "Glamour" сэтгүүлийн эрхлэгч Жо Элвин хэлэхдээ манай сэтгүүлийн 40.000 гаруй уншигчид энэ жилийн хамгийн өрсөлдөөн ихтэй жагсаалтад саналаа өгсөн, Twilight Saga кинонд эрчүүд манай хамгийн тачаангуй эрчүүдийн жагсаалтыг тэргүүлсээр байна гэжээ.
"Glamour" сэтгүүлийн "Хамгийн тачаангуй эр" номинацид уншигчдаас хамгийн олон санал авсан алдартнууд:
1.    Robert Pattinson
2.    Taylor Lautner
3.    Johnny Depp
4.    David Beckham
5.    Zac Efron
6.    Gerard Butler
7.    Alexander Skarsgard
8.    Garrett Hedlund
9.    Jared Followill
10.    Ханхүү Harry
Бүтэн нэр: Роберт Дуглас Томас Паттинсон
Төрсөн огноо: 1986.05.13 (25)
Төрсөн газар: Лондон, Англи
Лондон хотын унаган хүү, жүжигчин, загвар өмсөгч, хөгжимчин, продюсер Паттинсон Harry Potter and the Goblet of Fire киноны Седрик Дигорригийн дүрд тоглон жүжигчний гараагаа эхэлж байжээ. Үзэгчид түүнийг Америк зохиолч Стефени Мэйерийн зохиолоор сэдэвлэсэн "Бүрэнхий" киноны цус сорогчийн дүрээр нь сайн мэдэх болсон билээ. 2010 онд Тайм, Форбес зэрэг сэтгүүлүүд түүнийг хамгийн нөлөө бүхий нэр хүндтэй алдартнуудын жагсаалтанд оруулж байсан юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш