УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлт “халуухан” болов. Д.Дэмбэрэл даргын “ангийн” нэр бүхий арав гаруй гишүүн ард түмэндээ амлалтаа биелүүлдэггүй Ерөнхий сайдыг огцруулахаар хэд хэдэн үндэслэлтэй асуудлыг хэзээ мөдгүй өргөн барих гэж байгаа аж. Энэ мэдээллийн сургаар Ерөнхий сайд сандарч, Засгийн газрын гишүүд нь хөдөлгөөнд орсон сурагтай.
Төрийн ордонд болж буй үйл явдлууд үүгээр дууссангүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харах ёстой гэдэг байр суурьтай байдаг УИХ-ын хорь гаруй гишүүнийг өчигдөр үдээс хойш Ерөнхийлөгч өрөөндөө хүлээн авчээ.Энэ үеэр Ерөнхийлөгч “Та нар Оюутолгойн гэрээг эргэн харах талаар дахин ярих хэрэггүй. Энэ та нарт хамаагүй” гэх утгатай үг хэлж, гишүүдийг “дарамталсан” аж. Шударга, үнэний төлөө байр сууриа илэрхийлж, үгээ хэлж байгаа гишүүдийн дунд МАН-ын бүлгийн гишүүдээс гадна Ардчилсан намын бүлгийн цөөнгүй гишүүн байсан юм байна.
2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийг ялалт байгуулахад олон хүн баярласан. Ардчилсан Ерөнхийлөгчтэй боллоо, шударга Ерөнхийлөгчтэй боллоо гээд... Гэтэл шударга үнэний төлөө тэмцэнэ гэдгээ ам нээх болгондоо хэлдэг Ерөнхийлөгч энэ удаа байнга хэлдэг үгнээсээ буцаж, хууль бус үйлдэлтэй нүдээ аниад, хэлээ хазаад ч хамаагүй эвлэр гэх нь холгүй аашилжээ.
Shuum.mn