УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Компанийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл болоод дагалдах хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийн хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар баталлаа.
Манай орны хувьд компанийн үйл ажиллагааг зохицуулсан анхны хууль нь 1991 онд батлагдсан Аж ахуйн нэгжийн тухай хууль байсан бөгөөд улам боловсронгуй болж, 1999 онд анх удаа Компанийн тухай бие даасан хууль гарсан билээ.
Одоо мөрдөж буй Компанийн тухай хууль нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд үйлчилж, улс орны эдийн засгийн гол бүтээн байгуулагч болох компанийн үйл ажиллагааны эрх зүйн хэм хэмжээг тодорхой хэмжээнд зохицуулж ирсэн ч өнгөрсөн хугацаанд нийгмийн амьдралд үйлчилж ирсэн байдалд дүгнэлт хийж үзэхэд, түүний зарим зүйл, заалтыг илүү тодорхой, ойлгомжтой, дэлгэрэнгүй болгох, өнөөгийн нөхцөл шаардлагын дагуу шинэ ойлголт, зохицуулалтыг нэмж оруулах, хоорондоо зөрчил бүхий зарим зүйл, заалтыг өөрчлөх, хэллэгийг нэг мөр болгох зэрэг шинэчлэн найруулах шаардлага гарч ирсэн байна.
Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт нэлээд өөрчлөлт гарч том, жижиг хэмжээний хэд хэдэн хямрал гарсан нь компанийн үйл ажиллагааны уламжлалт зохицуулалтанд тодорхой өөрчлөлт оруулах нөхцөлийг бүрдүүлсэн аж. Олон улсын байгууллагууд, тэдгээрийн дотроос Дэлхийн банк, Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас энэ асуудалд ихээхэн анхаарч, олон улсын хэмжээнд нийтлэг мөрдөх зөвлөмжийн чанартай баримт бичгүүдийг гаргасан бөгөөд тэдгээрийг үндэслэн дэлхийн улс орнууд компанийхаа хууль, эрх зүйн зохицуулалтыг түүнд нийцүүлэх чиглэлд тодорхой алхам хийж байна. Сүүлийн 5 жилд дэлхийн 100 шахам орон Компанийн хууль болон түүнтэй холбоотой эрх зүйн баримт бичигтээ тодорхой хэмжээнд өөрчлөлт хийсэн байна.
Шинэ хуульд компанийн сайн засаглалд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, үүрэг ролийг нэмэгдүүлэх зорилгоор хараат бус гишүүн, Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд хороо, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг шинэ ойлголт, зохицуулалтыг агуулсан шинэ зүйл, заалтуудыг нэмжээ. Шинэ хуулиар компанийн төрөл, хэлбэрт өөрчлөлт оруулах, компанийг байгуулах, бүртгүүлэх ажиллагааг хялбар болгож байгаа юм. Түүнчлэн компанийн өөрийн хөрөнгө, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон хувьцаатай холбоотой асуудал, ногдол ашиг хуваарилах, Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл болон компанийн эрх бүхий албан тушаалтан, нэгдмэл сонирхолтой этгээд, тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт, их болон сонирхлын зөрчилтэй хэлцэл, тэдгээрийг хийх журам, компанийн талаар мэдээлэл авах зэрэгтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байгаа юм.
Түүнчлэн хуулийг хэрэгжүүлэх явцад ойлгомж муутай, тодорхой бус, зайлшгүй нэмэх шаардлагатай байсан заалтуудыг ойлгомжтой, тодорхой болгосон байна.
Shuum.mn