2015 оны есдүгээр сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийг нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны есдүгээр сарын 18-наас есдүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 21-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.