Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 21. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 8. Сумъяа гараг. Гар одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 6 цаг 48 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Идэвхтэй уран бүтээлийн өдөр. Хайр сэтгэл, уучлал, сүсэглэн бишрэхэд таатай байна. Эхлүүлсэн төсөл, ажил хэргийн уулзалт, амин хувийн хэргүүд амжилтыг авчирч, тэдгээр нь албан тушаалын шатаар өгсөх болон мөнгө санхүүгийн талаар дэвшил гарахын эх үндэс болох төлөвтэй. Хамгийн зоригтойгоор хийж зүтгэсэн ажил тань бүтэлтэй болох болно. Уран бүтээлийн ажлыг тань од гаригс ивээж байна. Орой тийш гэр бүлд асуудлууд босож ирэх магадлалтай. Амин чухал асуудлаар аливаа нэг шийдвэр гаргахын хэрэггүй.
Үхэр (4/20-5/20)
Сонирхолтой өдөр. Өнөөдөр таныг шинээр хэн нэгэнтэй танилцах сонирхолтой уулзалт хүлээж байгаа ба энэ нь ажил төрлийн харилцаанаас хальж найз нөхөрлөлийн түвшинд хүрэх магадлалтай. Санаж бодсон зүйлээ бүтээлчээр хийж гүйцэтгэх болон гэр орны тохижилттой холбоотой ажил төрөлд тохиромжтой өдөр. Хийх хөрөнгө оруулалт нь амжилттай байх ба танд ашиг орлогыг авч ирнэ. Сэтгэл санаагаа түгшүүртэй байлгахаас зайлсхийж, хэтэрхий олон цагаар ажиллах нь ядаргаа үүсгэж биеийн эсэргүүцлийн сулруудаг тул эрүүл мэндээ бодох хэрэгтэй.
Хамтатгах (5/21-6/21)
Амжилт бүтээлээр дүүрэн өдөр байна. Энэ ордныхон дайсан эсвэл муу хүнээс өөрт байгалиас заяасан өвөрмөц авьяасаар холдож чадна. Хэрэв та бага зэрэг завсарлага буюу амралт авах гэж тэмүүлж байвал өнөөдөр олон зүйлийг шийдвэрлэж дуусга. Гэхдээ гол шийдвэрүүд нь сүүлд мэдэгдэх тул яаран хариу дүгнэлт авна гэж бүү бодоорой. Санхүү тааламжтай болж аялаж зугаалах эсвэл хувийн бизнесээ ахиулж гадаад харилцаагаа сайжруулах болно.
Мэлхий (6/22-7/22)
Азтай өдөр. Таны эрүүл мэнд, харьцаа, бусдыг татах чадвар тань хүчтэй байж ямар ч ажил хэргийг амжилттай явуулж чадна. Энэ өдөр танд удаан хугацаагаар мартагдахгүй байх бололтой. Үйл явдлын өрнөл, амар амгалан, ертөнцийн нийцэх нийцэл зэрэг нь таны хувьд өнөөдрийн гол уриа байна. Урлаг соёлын салбарын уран бүтээлч энэ ордныхны хувьд таатай өдөр байна. Өмнөө тавьсан зорилгодоо нилээн дөхөж очих бололтой. Үдээс хойш таны ойр дотны хэн нэгэнд эрүүл мэндийн асуудал үүсэх боловч санаагаа битгий чилээгээрэй. Бүгд сайн сайхнаар энэ өдрийг үдэх болно.
Арслан (7/23-8/22)
Ажил хэрэг овоорно. Таны цаашдын ажил төрөлд тус болох ажил хэргийн холбоотой шинэ танилуудтай болоход тохиромжтой өдөр. Танд нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирэх ба түүнд таны төлөв түвшин, шударга үнэнч зан чанар таалагдана. Алсаас албаны олон ажлыг шийдэх хэрэг гарна. Телефон утас, факс, цахилгаан шуудан танд тусална. Ажил хэргийн ийм харьцаа, хувийн уулзалтаас үр дүнтэй байна! Асуудалд урам бүтээлч сэтгэлгээгээр ханд. Ингэх нь бүгдийн учрыг түргэн олоход тусална.
Охин (8/23-9/22)
Амьдралын эрч хүч, зохион байгуулах авьяас, хувийн ялдам чанар албаны хувьд дээшлэх магадлалыг өндөрсгөнө. Урьдын бодол санаа, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамгийн зохимжтой өдөр. Эсрэг хүйстэнтэйгээ харьцах харьцаа үр дүнтэй байж, харилцан сэтгэл ханамжийг авчирна. Өөрийн болон ойр дотны хүмүүсийн эрүүл мэндийг анхаар. Дурын ажлыг зоригтойгоор шүүрэн ав та түүнийг хийж чадна. Ганц бие хүмүүс эсвэл адал явдал хайж байгаа хэн нэгэн эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах болно. Тухайн үед анхаараагүй өвчин хүндэрч болзошгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Идэвхтэй байж, амарч зугаалахаар явахад таатай өдөр. Ажил төрлийн талаар ямар нэг яриа өрнүүлэх гэсний хэрэггүй. Энэ өдрийг гэр бүлийн цомхон хүрээнд өнгөрөөх нь тааламжтай. Үдээс хойш таны уур цухал хүрч, өндөр дуугаар бусадтай харьцсанаас шалтгаалан бага зэргийн маргаан, гомдол гарч болзошгүй. Таныг тайвшрахад саад болж буй сэтгэлийн хөөрлөө дарж чадваас бүх зүйлс эргэж өөр өөрийн байранд орох болно.
Хилэнц (10/23-11/21)
Амьдралын энерги, эрч хүч улам нэмэгдсээр байна. Зөн совин, бүтээлч чадвар, секс байдал тань бусдыг гайхашруулна. Хүрээлэн буй ертөнц таны мөн чанарыг улам тодотгож өгнө. Сэтгэл санааны байдал тогтвортой байх тул өдрийн таагүй чиг хандлагыг эсрэгээр нь өөрчлөх боломжтой. Уран бүтээл туурвихад онцгой сайн, гэхдээ та өөрийн сул талаа өөгшүүлэн залхуурвал өдрийг дэмий өнгөрөөж магадгүй.
Нум (11/22-12/21)
Аар саар өрийг төлж нөхөн ажиллахтай холбоотой хүнд өдөр. Өөртөө шүүмжлэлтэй ханд, энэ тохиолдолд өөрийн шүүмжлэл нь биеэ өргөмжлөхийн сайн хэрэгсэл мөн гэдгийг бүү март. Амьдралаас тань үнэхээр хүсэж байгаа зүйл хаягдсны дараа урт удаан үргэлжлэх хандлага итгэл бий болно. Өнгөрсөн сарын мартагдсан асуудлууд хөндлөнгөөс гарч ирэх ба амьдралыг өөрчлөх шалтгаан болно. Болж байгаа бүхэнд эрүүл ухаанаар дүн шинжилгээ хийх нь хамгаас чухал.
Матар (12/22-1/19)
Хүнд байх өдөр. Амьдрал бол тэмцэл гэдэг үгийг бүү мартаарай. Хэрвээ танд сайтар бодож боловсруулсан төлөвлөгөө байгаа бол түүнийг хэрэгжүүлэхээр эргэлт буцалтгүй урагш явагтун. Жигүүрээ дэлгэн хорвоо ертөнцийг бүхэлд нь харахыг хичээх ёстойг од гарагс зөвлөж байна. Хүлээж байсан үр дүн, ашиг орлогыг ажил хэргээсээ авах бололтой. Шинэ зүйлийг эзэмшихэд хэцүү байдгийг санаж явахад илүүдэхгүй. Ихээхэн найдвар тавьж байсан бизнес, санхүүгийн шинэ төсөл тань тийм ч их үр дүнтэй байж чадахгүй байх ба үүнд тэгтлээ сэтгэлээр бүү унаарай.
Хумх (1/20-2/18)
Юу ч болсон бүх харилцаанд та өндөрлөгт байгаагаа мэдэрнэ. Ажил хэргийн санал гарч ирж болох, ажлаа амжилттай дуусгаж чадах болно. Таны тааламжит байдал эргэн тойрнын хүрээллээ гайхшруулна. Амжилттай байхын тулд өөрийн амжилтын зах хязгаараа тодорхойлох ба жижиг зүйлсээр оролдохгүй байх хэрэгтэй. Гоц гаж үйлдэл хийхийг та гэнэт сонирхох болно. Бодлогогүй зардал гаргахыг болих хэрэгтэй. Худалдан авалтанд таагүй өдөр.
Загас (2/19-3/20)
Мөнгө санхүүгийн холбогдолтой ажил хэргийг эрхлэн явуулахад тохиромжтой өдөр. Таны хувьд материаллаг байр байдал, мөнгө цаас, эдийн засгийн байдлаа мэдэгдэхүйц хэмжээгээр өсгөж дээшлүүлэн сайжруулах боломж бололцоо ирэх дүр зураг харагдаж байна. Харин бүх хүмүүс энэ цаг мөчийг ашиглах боломж олдохгүй байх бөгөөд өмнөх сарын хийж дуусгаагүй ажлууд болон гаргасан алдаа дутагдлууд үүнд ихээхэн нөлөөлөх болно.