Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна
2015 оны есдүгээр сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн баруун , төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгтйн нутгийн ихэнх хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 10-12 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны есдүгээр сарын 21-нээс есдүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд ихэнх нутгаар, 22-нд баруун зүгийн нутгийн баруун, төв, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 24-нд төвийн нутгийн хойд хэсгээр, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.