Улаанбаатар, Сөүл хотын хооронд ах, дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулсан бол энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Сөүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Улаанбаатар хотод зохион байгуулах Сөүл хотын өдөрт оролцохоор нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вон Сүн тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн иржээ. Мөн өнөөдөр “Сөүлийн өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээгдэх бол 17:00 цагаас Соёлын төв өргөөнд “Сөүлийн өдөр” урлагийн тоглолт болох юм.