logo
“Хоол боловсрлуулах замын хорт хавдрын эмчилгээ, оношилгоо” сэдэвт олон улсын хурал болно

“Хоол боловсрлуулах замын хорт хавдрын эмчилгээ, оношилгоо” сэдэвт олон улсын хурал болно

2015/09/21

Хавдар судлалын үндэсний төв болон Япон улсын Накаяма хавдар судлалын институти хамтран зургаа дахь жилдээ “Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээ, оношилгоо” сэдвийн дор олон улсын хурал зохион байгуулж байна. Тус хурал  2015 оны есдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Хуралд Япон улсаас профессор Масаказо Ямамото, профессор Хироки Ямауэ, профессор Хисахиро Мацубара, профессор Харуши Осуги тэргүүтэй  ходоод, улаан хоолойн хорт хавдрын чиглэлээр дэлхийд тэргүүлэх 20 илтгэгч оролцож, тус салбарын оношилгоо, эмчилгээний дэвшилтэт талуудын талаар видео илтгэл тавьна.

Мөн ХСҮТ-ийн мэс заслын хагалгааны өрөөнөөс Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн төвд/ мэс заслын хагалгааг шууд дамжуулан үзүүлэх юм. Хурлын үеэр эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн гарах бөгөөд манай оронд нэвтрээд байгаа эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийг танилцуулна.

Тодруулга, Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийн дунджаас найм дахин өндөр, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр БНСУ-ын дараа ордог ч нас баралтаар тэргүүлж байгаа нь хорт хавдрын эрт илрүүлэлт болон эмчилгээний үр дүнг сайжруулах нэн шаардлагатай байгаагийн үндэслэл болж байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш