logo
Сөүл хотын дарга Пак Вонсүн Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа

Сөүл хотын дарга Пак Вонсүн Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа

2015/09/23
Нийслэлийн Засаг даргын урилгаар Улаанбаатар хотод айлчилж буй Сөүл хотын дарга  Пак Вонсүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25, Улаанбаатар- Сөүл хотын хооронд эгч дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ойн мэндийг Сөүл хотын даргад дэвшүүлж, МУИС-ийн хүндэт доктор болсонд нь баяр хүргэлээ.

Тэрбээр цаашид "Хоёр хотын харилцааг бодит үр дүн авчрах чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж,  Улаанбаатар хот smartcity болох чиглэлд түлхүү анхаарч Сөүл хотоос туршлага солилцохын зэрэгцээ мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш