Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны есдүгээр сарын 20-25-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд өнөөдөр /2015.09.24/ УИХ-ын даргад Свердловск мужийн амбан Захирагч Е.В.Куйвашев бараалхсаны дараа тус мужийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад ярилцлага өгөв.
Ярилцлагын үеэр УИХ-ын даргаас Монгол Улс болон Свердловск мужийн хамтын ажиллагаа, мөн ирэх 2016 онд Екатеринбург хотноо болох аялал жуулчлалын үзэсгэлэнд монголын төлөөлөгчид оролцох эсэх талаар сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа.