Засгын газрын 2015 оны гуравдугаар сарын 09-ны 82-р тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар шийдвэрлэсэн.
Үүний дагуу энэ сарын 26-ны 00.00 цагаас өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Иймд иргэн та энэ үед өөрийн эзэмшиж буй цаг, компьютер болон электрон төхөөрөмжийн цагийн тооллыг нэг цагаар ухрааж тохируулах шаардлагатай.
Тус тогтоолын дагуу орон даяар зуны цагийн тоололд шилжихэд шаардлагатай цагийн өөрчлөлтүүдийг өөрсдийн компьютер, гар утас, техник хэрэгсэлдцагийн тохиргоог хэрхэн хийх талаар СХЗГ-аас гаргасан заавар зөвлөмжийг хүргэж байна.
http://masm.gov.mn/?view=main&cmd=news&id=MjY2
Iphone: Apple компанын IOS үйлдлийн систем дээр хамгийн сүүлийн 9-р хувилбарын шинэчлэл дээр бүрэн орсон байгаа.
Android OS: Андройд үйлдлийн системийн 4.4.4 хувилбар дээр нэмэгдэн суугдсан байна. Та бүхэн өөрсдийн ухаалаг хэрэгслүүдийн үйлдлийн системийг шинэчилэхэд л болно.
Дэлгэрэнгүй зааврыг:
http://masm.gov.mn/?view=main&cmd=submenu&title=c2hvd3Mvb3RoZXI=&type=NA== хаягаар орж харах боломжтой.
Сүлжээний цагийн сервер NTP төхөөрөмжийг 2012 оноос эхлэн Стандартчилал Хэмжил Зүйн Газар нь Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой хамтран улсын эталон цагийн дохиог хэрэглэгчдэд хүргэх зорилгоор ажиллуулж байна. NTP нь секундын дохиог 0.03 миллисекундээс ихгүй алдаатайгаар дамжуулах чадалтай бөгөөд үүнийг ашиглан та өөрийн комьпютерийн цаг, сүлжээний сервер зэрэг төхөөрөмжийн улсын эталон цагтай синхрончлох боломжтой.
Дэлгэрэнгүй зааврыг http://masm.gov.mn/?view=main&cmd=submenu&title=c2hvd3Mvb3RoZXI=&type=NA== хаягаар орж харна уу.
Өөрийн төхөөрөмжийг дээрхи зааврын дагуу нэг удаа тохируулсан байхад дараа жил дахин тохируулах шаардлагагүй. Зарим ухаалаг төхөөрөмжид үүрэн телефоны операторууд нь цагийн мэдээллийг автоматаар тааруулах өгөгдөл илгээсэн ч хэрэглэгчийн төхөөррөмжийн үйлдлийн системийн цагийн бүс солигдохгүй байх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд зуны цагийн хуваариас өвлийн цаг хуваарь уруу шилжихэд цагийн бүсээ механикаар +1 болгож, намар дуусах үед нь -1 болгон өөрчлөх шаардлагатай болно.
Тодруулга 2:
Энэ жилийн зуны цагийн хуваарь 2015 оны 09 сарын 25 –наас 26-нд шилжих шөнийн 00:00 цагт шилжин -1 цагаар ухрах тул албан байгууллага болон хувь хэрэглэгчид өөрсдийн цаг тооллын төхөөрөмжүүдийг тохируулхыг сануулж байна.