Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 15. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 01 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Идэвхтэй, бүтээлч өдөр байх ба хайр сэтгэл, өршөөл уучлал, залбирал наминчлалын бэлгэ тэмдэг дор өнгөрөх өдөр. Өнөөдөр амин чухал шийдвэрийг гаргах гэсний хэрэггүй. Од гаригс бүтээж, туурвих ажил үйлсэд сайнаар нөлөөлнө. Энэ өдөр дарга удирдлагатайгаа ажил хэргийн асуудлаар уулзалт нь амжилт ололтыг дагуулах болно.
Үхэр (4/20-5/20)
Хоёрдмол, зөрчилдөөнтэй өдөр. Өдрийн эхний хагаст баяр баясгалантай эсвэл жижиг сажиг зүйлс болж буй нөхцөл байдлыг түр зогсоох болно. Өдрийн хоёр дахь хагаст хамгийн өндөр шаардлагатай ажлыг ав, гэрээ хэлэлцээрийнх ч байж болно. Оройг түүдэг галын хажууд эсвэл камен зуухны урд суунгаа лааны гэрэлд оройн хоолыг идсэнээр таны аура эрч хүчээ авна. Найз нөхөд болон хамтран ажилладаг хүмүүстэй харилцах харилцаагаа зохицуулж, хийж болох бүх зүйлийг мэдэрч хий.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр амьдралын эрч хүч, бусдыг өөртөө татах чадвар нэмэгдэнэ. Юуны түрүүнд ажил ба гэрт тэнцвэртэй байдал сэргэж ирнэ. Ойр дотныхоо найз нөхдөөс тусламж авахаас бүү нэрэлхээрэй. Тэд таны омголон занг мэдэх учраас өөрсдөө туслахыг асуухгүй. Ойрын хугацаанд нөхцөл байдал сайжрах төлөвтэй байна. Одод байгаа байдлыг бодитоор үнэлж, өөрийн бололцоог зөвөөр тодорхойлхыг зөвлөж байна. Өөрийн бодол санаанд бат зогсох, нээлттэй зан нь өөрийн хувийн эрх ашгаа бодоход саад болж байна. Гангалах хүслээ барихыг хичээ.
Мэлхий (6/22-7/22)
Оддын таагүй байрлал таныг болгоомжил гэж сануулж байна. Гэхдээ та улам шийдэмгий байж, анхаарлаа төвлөрүүлж чадвал ажрахгүй нь хэмээн одод зөвлөж байна. Таны хэлсэн хурц ширүүн үгээс болж хэн нэгэн гомдол мэдүүлэх бололтой. Ойр дотны хүнээ гомдоохоос сэрэмжил. Ялангуяа эмэгтэйчүүд хэл амаа хянаж, болгоомжтой байх хэрэгтэй.
Арслан (7/23-8/22)
Шинэ түншүүд шинэ сэтгэгдэл танд ихээр шаардагдаж байна. Иймээс хаана очиж хэнтэй уулзах хүсэлтэйгээ урьдчилан бод. Гэртээ бүү суу. Энэ өдрийг найз нөхөдтэйгээ өнгөрөө. Ажил хэргийн хүрээнд зоримог байснаар амжилтанд хүрч, албан тушаал ахих, санхүүгээ өсгөх боломж авч ирнэ. Санаа нэгддэг хүмүүстэйгээ хамтарч амралтаа зугаатай өнгөрөө.
Охин (8/23-9/22)
Таатай өдөр. Таны эвсэг, өөдрөг, бүтээлч зан чанар нь дурын ажил төрлийг өндөр үр дүнтэй, амжилттай болгоход гол нөлөө үзүүлнэ. Шинээр хүнтэй танилцах, шинэ газар оронд очих, аялаж жуулчлах, төр захиргааны болон төрийн байгууллагуудад хандахад бүтэлтэй байх өдөр. Өдрийн хоёрдугаар хагас хүндхэн өнгөрөх тул гол чухал ажил хэргүүдийг өглөөнөөс хийж эхлэх нь тохиромжтой. Хувийн амьдралд амжилт гаргах нь эргэлзээтэй байна.Ажил хэргийн хамтрагчдаа сэтгэл дундуур байснаас үүдэж хэрүүл маргаан дэгдээж мэднэ.
Жинлүүр (9/23-10/22)
Таны идэвхтэй, ажилч хичээнгүй байдал нь дарга удирдлага болон хамтран ажиллагсдын анхаарлыг заавал татах болно. Ажил төрөл, албан тушаалын асуудлаар хөөцөлдөхөд тааламжтай өдөр. Удирдлага болон ажил хэргийн түнш, найз нөхдийн шинэ санаа, төлөвлөгөөг анхаарлын гадна үлдээх хэрэггүй. Хийх үйлдэл, төслөө сайтар тунгаан бодож ажиллаж чадваас ойрын ирээдүйд таныг томоохон амжилт хүлээж байна. Үдшийн цагаар цэвэр агаарт зугаалж, кинотеатрт очиход тааламжтай.
Хилэнц (10/23-11/21)
Албан тушаал ахих, нөлөө бүхий хүмүүстэй ажлын талаар санал тавих, ахлах ажилтантайгаа харьцахад таатай өдөр. Идэвхи зүтгэлтэй ажилдаа хандах нь ашигтай үр дүнд хүргэнэ. Хэрэв та өөрийн үйлдлээ сайн бодож, төлөвлөх аваас тун удахгүй амжилт ирэх болно. Аливаа зүйлд эрч хүчтэй зорилго тэмүүлэлтэй хандаарай
Нум (11/22-12/21)
Бүх харилцаанд сайн өдөр. Таны идэвхтэй, ажил хэрэгч зан тань байгууллагын удирдлага, бизнесийн хамтрагч нарт таалагдана. Ажлаа дуусгаж, туулсан замаа дүгнэж цэгнэх, ойрын хүнтэйгээ харилцахад сайн өдөр. Өдрийн хоёрдугаар хагаст ядуус болон хүүхдэд буян хийхийг зөвлөж байна. Хэдий чинээ буян хураана, төдий чинээ ажил үйлс бүтдэгийг анхаараарай.
Матар (12/22-1/19)
Шинэ харилцаа холбоо тогтоох, гэрээ хэлцэл байгуулах, өөрчлөлт шинэчлэлтийг хийх, эрх чөлөөг эдлэх өдөр. Мөнгө санхүү, материаллаг байдал тань нэлээд хэмжээгээр бэхжих бололтой. Ашигтай төсөл төлөвлөгөөнд хэрэглэж болмоор бага бус хэмжээний мөнгө хүлээн авах магадлал өндөр байна. Гэхдээ хамгийн түрүүнд бусдаас хамааралтай байдлаасаа гарахыг хичээх хэрэгтэй. Өдрийн эхний хагаст ажил хэргийн амжилтанд хэтэрхий нэг талыг барьсан үзэл бодол, харин үдээс хойш хэт яарах сэтгэл тань саад болохыг анхаараарай.
Хумх (1/20-2/18)
Таны үйл ажиллагаанд санхүүгийн асуудалтай холбоотой ирээдүйн хөдлөлөө сайн бодохыг одод зөвлөж байна. Хэт хурц мэдрэмтгий чанар нь өөрийн телөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд саад болж мэдэх юм. Та харилцаж болох улсуудын нөлөөнд өөрийг чинь хамааралдаа оруулж мэдэх юм. Итгэл найдвараа өөдрөг үзлээ үлдээ. Ойрын хүмүүсийн хайр ба үнэнч чанар нь таныг таагүй байдлаас хамгаална. Романтик адал явдлаас болгоомжил. Эдгээр нь муу үр дагавартай байж болно.
Загас (2/19-3/20)
Аялал, томилолт нь таны найдлагыг батлахгүй. Таны толгойд орж ирсэн шинэ санаанууд нь, өөрийн туг доор хамт олныг нягтруулах эрмэлзэл нь удирдлагатай харилцах харилцааг хүндрүүлнэ. Ажлын идэвхийг бага зэрэг бууруулахыг ойрын хүмүүстэйгээ харьцахдаа өөрийн сэтгэл санааны байдлаас хамааруулахгүй яриаг өндөр өнгөөр хийхгүй байхыг одод зөвлөж байна. Гэвч үргэлжлүүлэн ажлаа гүйцэтгэ. Эцсийн эцэст удирдлага нь таныг идэвхгүй болгох юм бол бүхнийг алдана гэдгийг ойлгоно.