2015 оны есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 05-ыг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
-Ойрын 3 хоногтоо хур тунадас цас орж хүйтэрнэ-
Баруун аймгуудын нутгаар: 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойноос 5-10м/с, 28-29 нд нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 28-30-нд хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 хэм өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: 29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 1-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, 29-нд зарим газраар 16 м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 29-30 нд хүйтэрч Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн өдөртөө 9-14 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 30-нд зарим газраар, 1-нд нутгийн өмнөд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, 30-2нд зарим газраар түр зуур 16м/с хүрч шороон шуурга шуурна. 28-29 нд ихэнх нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан өдөртөө 13-18 хэм дулаан байна. 30-1 нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэмөдөртөө 6-11 хэм дулаан байна. Цаашдаа өдөртөө бага зэрэг дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 30-нд ихэнх нутгаар бороо хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10м/с, 29-1 нд зарим газраар 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 28-29-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 15-20 хэм хүрч дулаарна. 30-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө 11-16 хэм хүрч дулаарна.
Тариалангийн бүс нутгийн 2015 оны есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 05-ыг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Төвийн бүсийн тариалантай нутгаар: 29-30нд ихэнх нутгаар хур тунадас нойтон цас, 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж 5-10м/с, 29, 1-нд зарим газраар 12-14 м/с хүрч шуурна. 28-нд өдөртөө 12-17 хэм дулаан байна. 29-30 нд хүйтэрч шөнөдөө 2-7 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн өдөртөө 9-14 хэм дулаан байна.
Зүүн зүгийн тариалан бүхий нутгаар:30-нд зарим газраар, 2-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, 30-2 нд зарим газраар түр зуур 16м/с хүрч шуурна. 28-29 нд ихэнх нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан өдөртөө 13-18 хэм дулаан байна. 30,2-нд хүйтэрч шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан байна. Цаашдаа өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн өдөртөө 9-14 хэм дулаан байна.
Анхааруулга: 29-30 нд хур тунадас нойтон цас орж хүйтэрнэ.